Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Үерийн гамшгаас болж Сербид 12 хотын иргэдийг нүүлгэнэ
Их үерээс болж Сербийн 12 хотын мянга мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх боллоо гэж Associated Press агентлаг мэдээллээ. Энэ нь  Сава голын сав газрын хотуудын иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх юм байна. Нийслэл Белградаас холгүй 30 км-т орших Обреновиц сууринд үерийн улмаас 10 хүн нас баржээ. 

Сүүлийн 100 жилд болж байгаагүй энэ үерийн улмаас Босни болон Сербид нийтдээ 20 гаруй хүн амь алдаад байгаа юм. “Хэдэн арван хүн орон гэрээ орхиж явахад хүрээд байна. Хот суурин газрууд усанд бүрэн автаж, хөрс нурж байгаагаас олон байшин хөрсөн дор оржээ” гэж ВВС радио станц дамжуулжээ.
Үерийн уршгаар амь алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж Босни Герцеговинд өнөөдөр гашуудал зарласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан