Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Оросын тэрбумтан эхнэртээ 2,6 тэрбум фунт өгч байж салахаар болов

Оросын олигархиудын нэг, тэрбумтан Дмитрий Рыболовлев 24 жил ханилсан эхнэртээ 2,6 тэрбум фунт стерлинг буюу дөрвөн тэрбум гаруй ам.доллар өгч байж салахаар болжээ. 50 шахсан гэр бүлийн хоёр гэр бүлээ цуцлуулахаар зургаан жилийн өмнөөс шүүхээр явж байгаа бөгөөд олон тэрбумын хөрөнгөө хэрхэн яаж хуваах тал дээр санал зөрөлдсөнөөс өдий олон жил гэрлэлтээ эцэслэж чадахгүй байжээ. Бордооны бизнесээр баяжсан Рыболовлев Швейцарийн Женев дэх нуурын эргийн байшиндаа гол төлөв амьдардаг учраас гэрлэлт цуцлах шүүх хурал тус улсад болсон аж.
ЗХУ нуран унасны дараа бизнес хийж хөрөнгө бэлтэй болсон түүний нийт хөрөнгө 5,2 тэрбум фунт гэдэг. Тэгэхээр тэрээр хөрөнгийнхөө тэн хагасыг эхнэртээ өгөх ёстой болжээ. Үүнд Грек дэх 100 сая ам.долларын үнэтэй арал, АНУ дахь хоёр ч үл хөдлөх хөрөнгө болон Женев дэх өндөр үнэтэй байшин нь багтсан гэнэ. Мөн эхнэр нь 13 настай охиноо асран хамгаалах эрхийг өөртөө авчээ. Гэр бүлээ цуцлуулах өргөдлийг тэрбумтны эхнэр эхэлж гаргасан бөгөөд энэ тухай Дмитрий Рыболовлев мэдээд их гайхсан гэж шүүхийн өмнө өгүүлсэн байдаг. Харин эхнэр нь түүний үнэнч бус байдалд тэвчээр алдарч, салахаар шийдсэн хэмээн тайлбарлажээ.

Д.Рыболовлев олон улс оронд өндөр үнэтэй байшин, эдлэн газар эзэмшдэг. Хавайд гэхэд жүжигчин Уилл Смитээс 12 сая доллараар худалдан авсан нэг байшин байдаг бол, Монакод 178 сая ам.долларын үнэтэй пентхаус бий. Тэрээр өнгөрсөн жил охиндоо зориулан Грекийн Скорпиос арлыг тэрбумтан Онассисын гэр бүлээс 100 сая фунтээр авсан юм. Тэрээр мөн “AS Monaco” хөлбөмбөгийн багийг эзэмшдэг. Монако, Швейцарьт ирж очин амьдардаг тэрээр Францын Сэйнт Тропез амралтын газар үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд тэр дотор нь Пикассо, Ван Гог зэрэг цуутай зураачдын бүтээл хадгалагдаж байдаг аж.
Хэрэв Дмитрий Рыболовлев шүүхээс тогтоосон хэмжээний хөрөнгийг эхнэрээ өгвөл энэ түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй салалт болох нь. Өмнө нь, тэрбумтан Алек Уайлденштейн эхнэртээ 1,5 тэрбум, хэвлэлийн магнат Руперт Мурдок нэг тэрбум фунтийн хөрөнгө өгч байж салсан удаатай.

Франц дахь эзэмшил

Грек дэх арал

Монако дахь хөлбөмбөгийн баг
yasan bayn oligarhi we.Manai shunaltai huuhnuud ehnert ni ochih mongiig unshaad ataarhsanda omdondoo shees dusaaj bgada
Yasan unetei ***** be
ih horongotei baina geed hun monh naslah bish

0 Сэтгэгдэл
2014.05.21
2014.05.20
2014.05.20