Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Севол онгоцны эзэн нуугдсаар байна
Өнгөрсөн сард далайд живж, 300 гаруй хүний амь насанд хүрсэн Севол онгоцыг эзэмшдэг “Чонхэжин Марин” компанийн эзэн Ёо Бюн Ёон өчигдөр хуулийн байгууллагын өмнө өөрийн биеэр ирэх ёстой байсан ч шүүхийн шийдвэрийг зөрчжээ. Тиймээс одоо түүнийг баривчлах тушаал гаргахад хүрээд байгаа гэнэ. Тэрээр осол гарснаас хойш байнга нуугдсаар байгаа бөгөөд байрлаж байж магадгүй гэсэн газар нь цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийгээд олоогүй аж.
Ёо Бюн Ёон шашны нэгэн байгууллагатай бөгөөд түүнийг дагалдагч мянга гаруй гишүүн нь удирдагчаа өөрсдийн биеэр бамбай болон хамгаалж байгаа гэдэг мэдээлэл ч байна. Хувьдаа олон төрлийн бизнес, үл хөдлөх хөрөнгөтэй түүнд Севол онгоцны хохирогчдын ар гэрийнхэнд мөнгөн төлбөр олгох талаар хариуцлага тооцох гэж байгаагаас гадна  татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа юм. Тиймээс түүний эзэмшилд байдаг 20 тэрбум воноор үнэлэгдэх бүх хөрөнгийг битүүмжилсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан