Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Монгол, Солонгосын уран бүтээлчид Чио Чио Сан дуурийг хамтран толилуулна

Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Эрвээхэй хатан” буюу Чио Чио Сан дуурийг Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран энэ сарын 24-25-ны өдөр толилуулна.
Үзэгчдийн сэтгэл зүрхийг татаж дэлхийн театруудын чансааг үргэлж шалган, илтгэж байдаг хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь XIX зууны эхний хагаст Японы Нагасаки хотод болж өнгөрсөн түүхийг өгүүлнэ. Дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хасын тунгалаг царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдсөн Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг.
Дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, Рю Мён Ү /БНСУ/, найруулагчаар Ардын жүжигчин, төрийн шагналт Х.Уртнасан нар ажиллаж байна. Гол дүр Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/ -д СТА Б.Эрдэнэтуяа, Сузуки /зарц эмэгтэй/-д СТА М.Дариймаа, Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/-д Г.Шижирболд болон УДБЭТ-ын найрал дуучид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөх юм.
Сонирхуулахад, өнгөрсөн сарын 25-28-ны өдөр БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрт манай театрын гоцлол дуучин Р.Доржхорлоо, Э.Бумхүү Б.Гомбо-Очир, Ж.Бямбажав нар айлчлан тус дуурийг БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм.

0 Сэтгэгдэл