Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ийнглак Чинаватраг баривчилжээ
Таиландын Ерөнхий сайд асан Ийнглак Чинаватра, түүний гэр бүлийхэн болон хэд хэдэн улс төрчийг тус улсын цэргийн эргэлтийг удирдсан армийнхан баривчилжээ.

Тус улсын арми тэднийг улсаасаа гарахыг хориглосон байна.

Засгийн газрын дээд албан тушаалыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн талын хүнд өгсөн гэсэн шийдвэрийг Таиландын Үндсэн хуулийн шүүх гарган Ийнглакийг энэ сарын 7-нд түлхэн унагаасан юм. Тэр цагаас хойш Ийнглак олон нийтэд харагдаагүй ажээ.

Засгийн газраа эсэргүүцэгчдийн жагсаал хэдэн сар үргэлжилж, Ийнглакийг түлхэн унагааснаас үүдэн байдал тогтворгүй байгаа үед буюу уржигдар тус улсын армийн тэргүүн, генерал Ген Прают Сан-Оча цэргийн эргэлт хийснээ зарласан юм.

Тэрбээр албаны гол хүмүүстэй уулзан “Ямар нэг сонгууль явуулахаас өмнө эхлээд шинэчлэлт хийх ёстой” гэж хэлжээ.

Тус улсын арми шөнийн цагаар хөл хорио тогтоож, нэг газар таваас олон цуглахыг хориглосон байна.

Цэргийн эргэлт ард иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй байгаа ч худалдан авагчид хүнсний бүтээгдэхүүн болон өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийн тулд нийслэл Бангкок хотын төвийн нэг супер маркет руу хошуурч байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан