Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Сийлбэрч, дуучин Т.Баттогтохын “Далны морьд” үзэсгэлэн нээгдлээ
Монголын энэ цаг үеийн шилдэг урчууд нэгэн дор чуулж Сийлбэрч, дуучин Т.Баттогтохын “Далны морьд” үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож нэгэн үдшийг баяр бахдал, омогшилоор дүүрэн өнгөрүүллээ. Тэрбээр “Маршал арт галерей”-д нээгдсэн тус үзэсгэлэнд эрхэм уран бүтээлчийн далны яс болон ясан барималаар мордийг дүрслэн сийлсэн, орчин үеийн дахин давтагдашгүй, сэтгэлгээний өндөр түвшинд туурвисан 30 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн юм.

Үзэсгэлэнгийн нээлтэнд 2012 оны дэлхийн шилдэг 100-н зураачийн нэг, Ардын зураач, До.Болд, Урчуудын эвлэлийн хорооны дэд дарга, Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмид, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүтэй олон арван алдартнууд оролцсон бөгөөд Ардын зураач, До.Болд, Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмид нар үзэсгэлэнг албан ёсоор нээсэн бөгөөд тэрбээр нээлтийн үгэндээ “Далны морьд” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд бол монголын гар урлал, тэр тундаа сийлбэрийн урлагийг шинэ шатанд гаргаж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн сэтгэлгээний өндөр ур чадвараар бүтсэн гайхалтай бүтээлүүд байгаад чинь сэтгэлээсээ талархаж байна хэмээсэн юм. Энэ дашрамд дуулгахад “Далны морьд” үзэсгэлэнгээ амжилттай нээсэн Сийлбэрч, дуучин Т.Баттогтоход, “Дэлхийн монгол” төслийг санаачлан монголын шилдэг уран бүтээлчдийн гайхалтай уран бүтээлүүдийг соёлын өвд бүртгүүлэн алдаршуулахаар ажиллаж буй МУГЖ С.Жавхлан гүн талархал дэвшүүлж орон нутгаар аялан тоглолтоор явж буй учраас утсаар мэндчилгээ дэвшүүлжээ.

Ийнхүү монголын шилдгүүдээс гайхалтай өндөр үнэлгээ авч чадсан эрхэм уран бүтээлчийн 7 дахь уран бүтээлийн тайлан үзэсгэлэн болох “Далны морьд” үзэсгэлэн тавдугаар сарын 23-30 өдрүүдэд “Маршал таун” хотхоны “Маршал арт галерей”-д дэлгэгдэх юм. Мөн урлагт хайртай, урлагийг хүндэтгэн бишэрдэг та бүхэн тус үзэсгэлэнд тухлан саатаж, таалагдсан бүтээлээ худалдан авах боломжтой ажээ.

0 Сэтгэгдэл