Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Алдарт “Маамуу нааш ир”-ын эзэн бурхны оронд заларлаа
Монголын үе үеийн мянга мянган хүүхэд багачуулын амны уншлага болж, өсвөр багаасаа өтөлтлөө санан дурсч явдаг хүүхдийн сүлд дуу, алдарт “Маамуу нааш ир” дууны аялгууг зохиосон Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгч, бурхны оронд одлоо.

1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төрсөн Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажилласнаар түүний монголын дууны урлагт оруулах их хувь нэмрийн эхлэл болсон байна.

Д.Лувсаншарав нийтийн дууны олон арван бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг ашиглан хөгжүүлсэн сонгодог урлагийн санд өөрийн гэсэн байр эзэлсэн сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм.

Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг Монголын төр үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Д.Лувсаншарав гуай хөгжмийн бүхий л төрлөөр бүтээл туурвиж ирсэн суут монголынэ урлагийн томоохон төлөөлөгч, үе үеийн залуу уран бүтээлчдийн багш, халамжлан хүмүүжүүлэгч байлаа.
 Хөх тэнгэрийн орон Монголын соёл урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан ДЛувсаншарав та бурхны  оронд амар амгалан морилох  болтугай!

Хэдийгээр та бурхны оронд заларсан ч гэсэн таны сайхан дуунуудыг үе үеийнхэн дуул, дууриудыг тань сонссоор, “Маамуу нааш ир” дууг чинь айл бүрийн хойморт монголын мянга мянган үрс амандаа аялсаар өсч торних болно.
0 Сэтгэгдэл
um mani badi mi hum. emgenel ilerhiilie
Хамгийн их уншсан