Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хятад, японы сөнөөгч онгоцууд мөргөлдөх шахжээ
Дорнод Хятадын тэнгис дэх хятад японы маргаантай арлын бүсэд японы онгоцууд орсноос болоод Хятадын агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд хөөрч японы өөрийгөө хамгаалах хүчний онгоцтой арай л мөргөлдчихөөгүй байна. Энэ талаар хятадын Батлан хамгаалах яам мэдээлээ.
Харин Японы Батлан хамгаалах яамны мэдээгээр бол бямба гарагт хятадын сөнөөгч Су-27 онгоц японы Lockheed OR-3S онгоцны араас мөрдөж түүнд бүр 50 метр ойртон ниссэн гэж байна. Цаг хэртэй хугацааны дараа хятадын онгоц бүр японы цахилгаан тагнуулын онгоцонд 30 метр ойртон нисчээ.
Японы талын мэдээлснээр бол хятадын сөнөөгч онгоцнууд японы үндэсний өөрийгөө хамгаалах хүчний агаарын хөлөгт 100 метрээс дотогш ойртсон анхны тохиолдол юм байна. Хятадын онгоцнууд японы онгоцонд ингэж ойртохдоо холбоо барих ямар нэгэн оролдлого хийгээгүй гэжээ. Японы Батлан хамгаалахын сайд Ицунари Онодэро “Онгоцонд ингэж ойртох нь маш аюултай үр дагаварт хүргэж мэдэх юм” гэж тэмдэглээд байр сууриа Хятадын талд илэрхийлсэн гэж байна.
Дорнод Хятадын тэнгис дэх хятад японы маргаантай арлын бүсэд японы онгоцууд орсноос болоод Хятадын агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд хөөрч японы өөрийгөө хамгаалах хүчний онгоцтой арай л мөргөлдчихөөгүй байна. Энэ талаар хятадын Батлан хамгаалах яам мэдээлээ.Харин Японы Батлан хамгаалах яамны мэдээгээр бол бямба гарагт хятадын сөнөөгч Су-27 онгоц японы Lockheed OR-3S онгоцны араас мөрдөж түүнд бүр 50 метр ойртон ниссэн гэж байна. Цаг хэртэй хугацааны дараа хятадын онгоц бүр японы цахилгаан тагнуулын онгоцонд 30 метр ойртон нисчээ.

0 Сэтгэгдэл