Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украины сонгуульд тэрбумтан Прошенко ялж байна гэв
Exit poll хэвлэлийн мэдээлснээр бол өчигдөр Украинд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдсөн 21 нэр дэвшигчээс тэрбумтан, олигарх  Пётр Порошенко ялсан, тэрээр нийт сонгочдын 55 хувийн санал авсан гэлээ.
Прошенко ч өөрөө ерөнхийлөгчийн сонгууль нэг л шаттай болохоор боллоо гэж мэдэгдсэн байна. Тэр санал хураах байруудыг хаасны дараа “Украин улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо” гэжээ.
Оросын ИТАР-ТАСС-ын мэдээлж байгаагаар бол хоёрдугаар байрт “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко 12 хувь, гуравт Дээд Радагийн депутат Олег  Ляшко 8,0, Анатолий Гриценко 6,3, Сергей Тигипко 4,7, Михаил Добкин 2,0, Петр Симоненко 1,1, Олег Тягнибок 1,3, Дмитрий Ярош 0,9 хувийн санал тус тус авсан гэж байна.
Пётр Прошенко сонгуулийн өмнөх кампанийхаа үеэр ОХУ-тай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Сэтгүүлчийн “Ерөнхийлөгч болбол та хамгийн анхны айлчлалаа хаанаас эхлэх вэ. Оросоос уу, Европын холбоонд уу” гэсэн асуултад “Домбассаас” гэж хариулж байсан юм.
Тэр бас ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзах эсэх тухайд нь “Мэдээж, Орос бол манай хөрш. Оростой яриа хэлэлцээргүйгээр  тогтвортой байдал гэж байхгүй” гэж байлаа. Харин Крымын тухайд “Крымын асуудал их төвөгтэй. Крым украиных байсан, украиных ч байгаа, байх ч болно” гэж хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан