Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
“Хонхны дуу” 25 жилийн дараа дахин эгшиглэнэ
Тэртээх 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг уриалан дуудаж байсан “Хонхны дуу” дахин эгшиглэнэ.
Энэ дууг амьдруулж, монголчуудын цээжинд хоногшуулсан хамтлаг бол “Хонх”. “Хонхны дуу”-гаас гадна “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаараа Монголын урлагт төдийгүй шинэ нийгэмд оюуны гүүр болсон “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ.
Хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг С.Цогтсайхан харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний амь дуу хоолой, эгшиглэнт аялгуу үе үеийн залуусын чихэнд хоногшсоор байдаг.
Нэгэн үе Монголын рок поп урлагийг тодорхойлж явсан “Хонх” хамтлаг хамгийн сүүлд 10 жилийн өмнө тоглолтоо хийж байснаас хойш тайзнаа гараагүй байсан юм. Харин энэ онд тохиож буй 25 жилийн ойгоороо Н.Энхбаяр, Д.Энхболд нар “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж, амьд тоглолтоо хийх гэж байна.
Монголчуудын зүрхэнд хоногшсон 19 дууг амьдаар дуулах “Хонхны дуу” VIP тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 18.00 цагаас IVY ресторанд болох юм. Тоглолтын билет цөөн тоогоор хэвлэгдсэн учир “Хонхны дуу”-тай нэг үдшийг өнгөрүүлэх үзэгчдийг амжиж захиалгаа өгөхийг урьж буй бөгөөд зөвхөн тоглолтоор хязгаарлагдахгүй олон сюрприз хүлээж байгааг уламжилж байна.
Тэртээх 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг уриалан дуудаж байсан “Хонхны дуу” дахин эгшиглэнэ.Энэ дууг амьдруулж, монголчуудын цээжинд хоногшуулсан хамтлаг бол “Хонх”. “Хонхны дуу”-гаас гадна “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон дуугаараа Монголын урлагт төдийгүй шинэ нийгэмд оюуны гүүр болсон “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байснаас хойш эдүгээ 25 жил өнгөрчээ.

0 Сэтгэгдэл