Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
3000-ын хахууль өгөх гээд 120 мянгаар торгуулах нь дээ
ОХУ-ын Новгород мужийн нэгэн замын цагдаад хахууль өгөх гэснийхээ төлөө Казахстаны иргэн 120 мянган рублиэр торгуулахад хүрээд байна гэж Новгород мужийн прокурорын албан ёсны сайтад бичжээ.
“Новгород мужийн Чудовын районы шүүх Казахстан улсын иргэн 27 настай Эрматжан Нарметовын хэргийг авч үзээд хууль бус үйлдлийнхээ төлөө албан тушаалтанд хахууль өгөх гэсэн хэмээн үзэж 120 мянган рублиэр торгохоор шийтгэлээ” гэж мэдээлэлд дурджээ.
2014 оны гуравдугаар сарын 23-нд Чудовын районы нэгэн зам дээр авто замын байцаагч Казахстаны улсын дугаартай ачааны гурван машиныг хөдөлгөөний дүрэм зөрчсөнийх нь төлөө зогсоожээ.
Гэтэл тэр машины нэгд нь зорчиж явсан Нарметов замын байцаагчийг дуудаж протокол үйлдэх хэрэггүй хэмээн 3000 рубль хахууль болгон өгөхөөр амласан байна. Харин замын цагдаагийн байцаагч хэргийн газарт цагдаагийн ажилтнуудыг дуудсанаар хахууль өгөхийг оролдогч үйлдэл дээрээ баригдаж, хахууль өгөх гэж байснаа ч хүлээжээ.
Ингээдп л тэрээр ОХУ-ын Эрүүгийн хууль ёсоор авлига өгөх гэснийхээ төлөө өгөх гэж байсан хахуулиасаа 40 дахин их мөнгөөр торгуулах болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан