Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Амьд хөгжмийн “Playtime” наадам ирэх сард болно
Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа “нүргэлнэ”. Наадам уламжлал ёсоор Гачууртын “Монгол шилтгээн” цогцолборын задгай талбайд ирэх сарын 19-20-нд болох юм.
Уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлогтой. Анх удаа шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд бүтээлээ тус наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийдэг. Тухайлбал, “Нисванис” хамтлаг өөрсдийн дөрөв дэх цомог болох “Сэтгэл хөдөлнө”, “The Lemons” гурав дахь цомгийн бүтээлээс, “Vatame” хамтлаг “Vatame” нэртэй анхны цомгийнхоо дуунаас хүргэх юм.
Наадмын зочин хамтлагаар ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “Мумий Тролль” , “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлаг ирэх аж. Тоглолтын талбайн бүтэц өнгөрсөн жилийнхтэй адил гол ба жижиг тайзнаас бүтэх бөгөөд задгай агаарт хоёр өдрийн турш майхнаа байрлуулан амарч, дуртай хөгжмөө сонсох боломжтой юм. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч энэ сарыг дуустал бүртгэж байгаа аж.
7 сад биш үү? ирэх сар гэдэг нь 6 сар юмуу? сараа тодорхой бичвэл яасан юм бэ?
Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа “нүргэлнэ”. Наадам уламжлал ёсоор Гачууртын “Монгол шилтгээн” цогцолборын задгай талбайд ирэх сарын 19-20-нд болох юм.Уг хөгжмийн наадам нь амьд хөгжим сонирхогч бүхий л үеийн төлөөллийг өөртөө багтаадгаараа онцлогтой. Анх удаа шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд бүтээлээ тус наадмын тайзнаа тоглож, тэсрэлт хийдэг. Тухайлбал, “Нисванис” хамтлаг өөрсдийн дөрөв дэх цомог болох “Сэтгэл хөдөлнө”, “The Lemons” гурав дахь цомгийн бүтээлээс, “Vatame” хамтлаг “Vatame” нэртэй анхны цомгийнхоо дуунаас хүргэх юм.
Наадмын зочин хамтлагаар ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “Мумий Тролль” , “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлаг ирэх аж. Тоглолтын талбайн бүтэц өнгөрсөн жилийнхтэй адил гол ба жижиг тайзнаас бүтэх бөгөөд задгай агаарт хоёр өдрийн турш майхнаа байрлуулан амарч, дуртай хөгжмөө сонсох боломжтой юм. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч энэ сарыг дуустал бүртгэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
2014.05.30
























