Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан яллаа
Украинд Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа өмнө болж тэрбумтан Петр Порошенко ялсан байна. Сонгуулийн саналын хуудасны 20 хувийг тоолоход  Порошенкогийн төлөө саналаа өгсөн хүний эзлэх хувь 54,8 байж. Хоёрдугаарт, экс Ерөнхий сайд Тимощенко жагсав. Гэхдээ түүний төлөө санал өгсөн хүний эзлэх хувь ердөө 13,25 байгаа болохоор Порошенко Украины шинэ Ерөнхийлөгч болох нь гарцаагүй болов. Үүнтэй холбогдуулан Украины одоогийн эрх баригчдыг дэмжигч орнууд мэдэгдэл хийж эхэллээ. Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Порошенкотой утсаар ярьж сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд ирэх сарын 3-4-нд нутагтаа айлчлахыг албан ёсоор урилаа. Зургаадугаар сарын 3-4-нд хуучин социалист системийн дотор анх удаагаа хэсэгчилсэн чөлөөт сонгууль явуулж байсны 25 жилийн ойг Польш даяар тэмдэглэх юм. Энэ арга хэмжээнд оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Обама ч хүрэлцэн ирэх гэнэ. Уулзалтын үеэр Зүүн болон Төв Европын орны тэргүүнтэй уулзана.

Нэг талаас Ерөнхийлөгч сонгогдсоноор Украины байдал намжих бодит боломж бүрдэх юм. Порошенко ч эхний мэдэгдлүүдээ хийж байна. Тэрээр салан тусгаарлах бодлого явуулж байгаа мужуудын төлөөлөгчидтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, үүссэн ээдрээг энхийн замаар шийдэх, Оростой үүсээд буй шатдаг хийн төлбөр ба газрын нутгийн  маргааны асуудлыг шийдэхэд анхаарна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс, одоо ямар ч үр дүнгүй харилцан зэмлэх хэлбэрээр өрнөж байгаа яриа хэлэлцээр болж өөрчлөгдөх найдвар байна. Одоогоор Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа Турчинов ба шинээр сонгогдсон Порошенко хоорондын ялгаа ямар байхыг хэдхэн хоногийн дараа Польшид болох арга хэмжээний дараа хийх мэдэгдэл харуулна.

Нөгөө талаас Порошенкогийн гол өрсөлдөгч байсан Тимощенкогийн өмнө нь хийгээд байсан мэдэгдэл олны анхаарлыг татсан хэвээр. Тимощенко шинэ эрх баригчдыг элдэв бохир арга хэрэглэх замаар өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход саад болвол, өөрөөр хэлбэл өөрийг нь Төрийн тэргүүнээр сонгоогүй тохиолдолд ээлжит “Майдан” хийнэ гэж мэдэгдсэн билээ. Одоо сонгуулийн дүн албан ёсоор гарч, Өрнөдийн улстөрчид ээлж дараалан Порошенког хүлээн зөвшөөрч эхлэхээр Тимощенко ямар алхам хийх вэ гэдгийг хүлээх хэрэгтэй боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан