Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Чилийн сурагчид 7000 жилийн настай муми олжээ
Чилийн хойд нутгийн Арика мужид археологийн тойрон аялалд оролцож явсан дунд сургуулийн хэсэг сурагч 7000 жилийн настай байж болох занданшуулсан шарил олжээ. Энэ олдвор өнөөгийн Чили, Перугийн эрэг орчмоор манай эриний өмнөх 9-2 мянган онуудад амьдарч байсан эртний чинчоррогийн соёл иргэншилтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.
Чинчоррогийн ийм занданшуулсан шарил нь манай дэлхий дээр олдоод байгаа шарилуудаас хамгийн эртнийх нь байдаг юм. Эдгээрийн хамгийн эртнийх нь 9000 жилийн өмнөх байжээ. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сард болсон 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлийн үеэр газрын хөрсөн дээр гарч ирсэн байна гэж археологчид үзэж байна. Үүний өмнө ч газар хөдлөл, хөрсний гулгалтын үеэр хэд хэдэн ийм занданшуулсан шарил оршуулгаасаа гарч хөрсөн дээр ил гарсан байсан юм. Ингэхдээ нэлээд нь гэмтэж үнэ цэнээ алдаж байсан гэнэ. Юутай ч сурагчдын олсон энэ цогцос судалгааны үнэт материал болно гэж археологчид үзэж байна.
bugd uheh vii dee ucjir medehgui huuhduuh teriig sudalj haij oloh hendeheregeti uym be
Чилийн хойд нутгийн Арика мужид археологийн тойрон аялалд оролцож явсан дунд сургуулийн хэсэг сурагч 7000 жилийн настай байж болох занданшуулсан шарил олжээ. Энэ олдвор өнөөгийн Чили, Перугийн эрэг орчмоор манай эриний өмнөх 9-2 мянган онуудад амьдарч байсан эртний чинчоррогийн соёл иргэншилтэй холбоотой гэж судлаачид үзэж байна. Чинчоррогийн ийм занданшуулсан шарил нь манай дэлхий дээр олдоод байгаа шарилуудаас хамгийн эртнийх нь байдаг юм. Эдгээрийн хамгийн эртнийх нь 9000 жилийн өмнөх байжээ. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сард болсон 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлийн үеэр газрын хөрсөн дээр гарч ирсэн байна гэж археологчид үзэж байна. Үүний өмнө ч газар хөдлөл, хөрсний гулгалтын үеэр хэд хэдэн ийм занданшуулсан шарил оршуулгаасаа гарч хөрсөн дээр ил гарсан байсан юм. Ингэхдээ нэлээд нь гэмтэж үнэ цэнээ алдаж байсан гэнэ. Юутай ч сурагчдын олсон энэ цогцос судалгааны үнэт материал болно гэж археологчид үзэж байна.
0 Сэтгэгдэл
2015.02.04
























