Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Австрали дахь “Apple”-ийн хэрэгслүүд дайралтад өртөв
Австралид ашиглаж байгаа “Apple” компанийн ухаалаг утас, таблет, нөүтбүк зэрэг төхөөрөмж дайралтад өртөж эхэлсэн тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Хэрэглэгчдийн гар утас, нөүтбүк зэрэг хэрэгслийг Олег Плисс гэж өөрийгөө нэрлэсэн хакер алсын зайнаас түгжин ажиллагаагүй болгож эхэлжээ. Түгжигдсэн төхөөрөмжийн дэлгэцэн дээр “Таны төхөөрөмжийг Олег Плисс эвдлэн нэвтэрлээ. Түгжээг гаргахын тулд 100 ам.доллар “PayPal” системээр явуулна уу” гэсэн бичиг гарч ирээд ашиглах ямар ч боломжгүй болж.
Мэргэжилтнүүд Олег Плисс гэгч хакер нь таб, гар утас, нөүтбүкийнхээ файлуудыг алсаас удирдах боломж олгодог “iCloud” үйлчилгээ ашиглан бусдын төхөөрөмж рүү хууль бусаар нэвтэрч байна гэж таамаглаж буй юм.
Хакерийн дайралт нь Австрали даяар тархаад байгаа тухай тус тивийн сонинууд мэдээлсэн аж. Их Британид ийм тохиолдол ганцхан бүртгэгдсэний дараа шалгаж үзэхэд амралтаараа ирсэн австрали хүн байсан гэнэ.
Австралид ашиглаж байгаа “Apple” компанийн ухаалаг утас, таблет, нөүтбүк зэрэг төхөөрөмж дайралтад өртөж эхэлсэн тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Хэрэглэгчдийн гар утас, нөүтбүк зэрэг хэрэгслийг Олег Плисс гэж өөрийгөө нэрлэсэн хакер алсын зайнаас түгжин ажиллагаагүй болгож эхэлжээ. Түгжигдсэн төхөөрөмжийн дэлгэцэн дээр “Таны төхөөрөмжийг Олег Плисс эвдлэн нэвтэрлээ. Түгжээг гаргахын тулд 100 ам.доллар “PayPal” системээр явуулна уу” гэсэн бичиг гарч ирээд ашиглах ямар ч боломжгүй болж.Мэргэжилтнүүд Олег Плисс гэгч хакер нь таб, гар утас, нөүтбүкийнхээ файлуудыг алсаас удирдах боломж олгодог “iCloud” үйлчилгээ ашиглан бусдын төхөөрөмж рүү хууль бусаар нэвтэрч байна гэж таамаглаж буй юм.
Хакерийн дайралт нь Австрали даяар тархаад байгаа тухай тус тивийн сонинууд мэдээлсэн аж. Их Британид ийм тохиолдол ганцхан бүртгэгдсэний дараа шалгаж үзэхэд амралтаараа ирсэн австрали хүн байсан гэнэ.
0 Сэтгэгдэл























