Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Мадонна Малавийн эрх баригчдыг шүүмжилжээ
Өрнөдийн поп од Мадонна Африк тивд оршдог Малави улсын эрх баригчдыг эрс шүүмжилсэн мэдэгдэл хийлээ. Тэрээр “Малавийн Ерөнхийлөгчийн үйлдлээс болж эгэл иргэд зүдэрч байгаа нь миний сэтгэлийг зовоосоор. Би тэнд хүмүүнлэгийн ажил хийж байхдаа Малавийн эрх баригчдыг хамарсан авлига, хээл хахууль ямар их байгааг өөрийн биеэр мэдэрсэн. Малавичууд илүү сайхан амьдрах эрхтэй болохоор бүх зүйл нааштайгаар эргэнэ гэдэгт найдах л үлдлээ” гэжээ. Малавийн Ерөнхийлөгч сонгуульд ялагдсаны дараа сонгуулийн дүнг хүчингүй гэж зарлаад шинээр сонгуулийн тов зарлахад Мадонна ийм мэдэгдэл хийжээ.
Дэлхийд нэр алдар нь түгсэн дуучинд хаа байсан Малавийн улс төрийн амьдрал ямар хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Иймд бага зэрэг тайлбар хийх хэрэгтэй.
Мадонна нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болохоор хийсэн мэдэгдэл, хэлсэн үг нь өрнөдийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Дуучин Мадонна Малавигаас 2006 ба 2009 онуудад хоёр ч хүүхэд үрчлэн авч, дэлхийн хамгийн ядуу улс гэгддэг Малавийн хүмүүнлэг, боловсролын салбарт дэлхий нийтийн анхаарлыг чиглүүлж байв. Тэрээр 10 бага сургууль байгуулах хэмжээний мөнгө хандивласан нь мөн л олны анхаарал татсан юм. Сургууль бариулахаар гаргасан мөнгөө тэр “”Малавийг босгоцгооё” нэртэй сангаар дамжуулан өгч, сангийн удирдлагаар Ерөнхийлөгчийн дүүг томилжээ. Гэвч удалгүй сангийн дансанд хийсэн 3.8 сая ам.доллар юунд зарцуулсан нь мэдэгдэлгүй алга болов гэдгийг Мадонна олж мэджээ. Энэ их мөнгө хаашаа алга болсон, 10 бага сургууль хаана байна гэж дуучныг асуухад мөнгөөр хуучин сургуулиудын анги, танхимд засвар хийсэн гэх хариу өгч. Үүний дараа Мадонна Ерөнхийлөгчийн дүүг сангийн даргын ажлаас халж, цаашид хүмүүнлэг, буяны ажлаа Малавийн эрх баригчдын оролцоогүйгээр, олон улсын байгууллагуудаар дамжуулан явуулах болжээ. Үүнээс болж тус улсын Ерөнхийлөгч Жойс Банда гэгч хатагтайтай ам мурийсан гэдэг.
Өнгөрсөн жил Мадонна Малавид очихдоо Ерөнхийлөгчтэй уулзахыг хүсэхэд цаадах нь “Мадонна өөрийн үзүүлсэн тусламжийн ач холбогдлыг хэт дөвийлгөж байна. Мөн өөртэйгөө ихэмсэг дээдэстэй харилцаж байгаа мэт хандахыг шаардаад ядууст бүжиглэхийг тулгасан” гэж мэдэгдээд уулзаагүй. Үүний дээр Мадоннаг нутаг буцах болоход нисэх буудалд “VIP” танхимаар үйлчлэхээс татгалзан энгийн зорчигчдын адил шалгалт, үзлэгт оруулж, тэрүүхэндээ даапаалаад авчээ.
Үүний хариуд Мадонна “Хэзээ ч би онцгой харилцаа шаардаж байгаагүй. Хэн нэгний улс төрийн нууц төлөвлөгөө намайг айлгаж ичээхгүй. Би Малавийн хүүхдүүдэд ам өгсөн, түүндээ хүрнэ” гэж байлаа.
Мадоннагийн өгсөн хөрөнгөөр Малавид одоогоор 1000 хүүхдийн багтаамжтай нэг сургууль бариад байгаа юм.
Өрнөдийн поп од Мадонна Африк тивд оршдог Малави улсын эрх баригчдыг эрс шүүмжилсэн мэдэгдэл хийлээ. Тэрээр “Малавийн Ерөнхийлөгчийн үйлдлээс болж эгэл иргэд зүдэрч байгаа нь миний сэтгэлийг зовоосоор. Би тэнд хүмүүнлэгийн ажил хийж байхдаа Малавийн эрх баригчдыг хамарсан авлига, хээл хахууль ямар их байгааг өөрийн биеэр мэдэрсэн. Малавичууд илүү сайхан амьдрах эрхтэй болохоор бүх зүйл нааштайгаар эргэнэ гэдэгт найдах л үлдлээ” гэжээ. Малавийн Ерөнхийлөгч сонгуульд ялагдсаны дараа сонгуулийн дүнг хүчингүй гэж зарлаад шинээр сонгуулийн тов зарлахад Мадонна ийм мэдэгдэл хийжээ. Дэлхийд нэр алдар нь түгсэн дуучинд хаа байсан Малавийн улс төрийн амьдрал ямар хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Иймд бага зэрэг тайлбар хийх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл