Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Цагийн төлбөрийн доод хэмжээг өргөв
Америкийн Сиэтл хотын эрх баригчид энэ долоо хоногт нэг цагийн хөдөлмөрийн доод үнэлэмжийг 15 ам.доллар болгож өсгөх тухай хууль баталжээ. Ингэснээр Сиэтл хот нь АНУ-д цагийн хөдөлмөрийг хамгийн өндөр үнэлдэг хот болсон байна. Нэг цагийн ажлыг 15 ам.доллараар үнэлнэ гэдэг Америкийн хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээнээс хоёр дахин давж гарсан үзүүлэлт. Хөдөлмөрийг нь ажилласан цагаар нь үнэлэн цалин өгдөг зоогийн газрын зөөгч, угаагч гэх мэт ажилтан, эмнэлгийн сувилагч асрагч нар үүнд хамгийн их баяртай байгаа аж.
Гэхдээ цагийн хөдөлмөрийн хөлсийг шууд нэмэхгүй. Одоо байгаа цагийн 9.32 ам.доллараас бага багаар нэмсээр салбараас нь хамааран 3-7 жилиийн дотор 15 ам.доллар хүргэнэ.

АНУ-ын хэмжээнд цагийн хөдөлмөрийн доод үнэлэмж 7.25 ам.доллар байдаг. Энэ хэмжээг 2009 онд тогтоосон бөгөөд Америкийн 50 мужийн 39 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж мөрдөж эхэлжээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Обама нь АНУ-ын хэмжээнд цагийн хөдөлмөрийн доод үнэлэмжийг 10.1 ам.доллар болгохыг уриалан шинэ төлөвлөгөө санал болгоод байгаа юм. Энэ төлөвлөгөөний дагуу 500 ба түүнээс дээш ажилтантай компаниуд цагийн хөдөлмөрийн доод үнэлэмжийг энэ хэмжээнд хүргэхэд долоон жил өгөх аж. Гэхдээ энэ төлөвлөгөөг нь Америкийн парламентын доод танхим Конгресст олонх байгаа Бүгд найрамдах намынхан дэмжихгүй гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс өмнө Вашингтон мужийн Сиэтл-Такома нисэх буудлын хажууд байдаг жижигхэн суурин газрын удирдлага иргэдийнхээ цагийн хөлсний хэмжээг 15 ам.доллар болгож байв. Ингэснээр нисэх буудлын үйлчилгээнд ажилладаг тус хотын 6.3 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хамгийн өндөртэй хүмүүс болж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан