Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Алтны нөөцийн 50 хувийг “Goldman Sachs” банкинд шилжүүлжээ
Эквадор улс өөрийн алтны нөөцийн 50-иас илүү хувийг Америкийн хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкинд гурван жилийн хугацаатайгаар шилжүүлэн өгч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр одоогийн ханшаар 580 сая ам.долларын үнэ хүрэх 466 мянган унци алтыг банкинд шилжүүлж байна. Хариуд нь Эквадор улс алтаа хэрэглүүлсний хүү гэж гурван жилийн дотор 20 сая ам.долларын ашиг олох төдийгүй цаашид Засгийн газрын бонд гаргахад илүү давуу баталгаатай болно гэж үзжээ. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа “Алт нь банкны агуулахад байлаа гээд зардлаас өөр ямар ч ашиг өгөхгүй. Харин бидний авсан арга хэмжээний үр дүнд бодит ашиг өгдөг актив болон хувирч байгаа юм” гэжээ. Эквадор нь 2009 онд 3,2 тэрбум ам.долларын бонд болон түүний хүүг төлөх чадваргүй гэж мэдэгдээд дампуурлаа зарласан юм. Одоо ийнхүү Америкийн хөрөнгө оруулалтын банкинд алтны нөөцийн дийлэнхийг хадгалуулахаар өгснөөр төсвийн алдагдлаа багасгах, мөн нэмж 700 сая ам.долларын бонд гаргах боломж олгоно гэж үзжээ.
“Goldman Sachs” банк үүнээс өмнө Венесуэлийн Засгийн газартай яг адил тохиролцоо хийж байсан аж. Банк 1,68 тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж, хариуд нь Венесуэлийн Төв банк 1,85 тэрбум ам.долларын үнэтэй алтаа түр хадгалуулахаар өгсөн юм. Банкны гаргасан хөрөнгийг эргүүлэн төлөх хүртэл тусгай нөхцөлийг талууд мөрдөнө. Нэг талаас алтны үнэ буурвал Венесуэлийн Төв банк нэмэлт алт хадгалуулахаар явуулна, харин үнэ өсвөл илүү гарсан алтны хэмжээг банк буцаан өгч байхаар тохирсон байна.
Эквадор улс өөрийн алтны нөөцийн 50-иас илүү хувийг Америкийн хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкинд гурван жилийн хугацаатайгаар шилжүүлэн өгч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр одоогийн ханшаар 580 сая ам.долларын үнэ хүрэх 466 мянган унци алтыг банкинд шилжүүлж байна. Хариуд нь Эквадор улс алтаа хэрэглүүлсний хүү гэж гурван жилийн дотор 20 сая ам.долларын ашиг олох төдийгүй цаашид Засгийн газрын бонд гаргахад илүү давуу баталгаатай болно гэж үзжээ. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа “Алт нь банкны агуулахад байлаа гээд зардлаас өөр ямар ч ашиг өгөхгүй. Харин бидний авсан арга хэмжээний үр дүнд бодит ашиг өгдөг актив болон хувирч байгаа юм” гэжээ. Эквадор нь 2009 онд 3,2 тэрбум ам.долларын бонд болон түүний хүүг төлөх чадваргүй гэж мэдэгдээд дампуурлаа зарласан юм. Одоо ийнхүү Америкийн хөрөнгө оруулалтын банкинд алтны нөөцийн дийлэнхийг хадгалуулахаар өгснөөр төсвийн алдагдлаа багасгах, мөн нэмж 700 сая ам.долларын бонд гаргах боломж олгоно гэж үзжээ.“Goldman Sachs” банк үүнээс өмнө Венесуэлийн Засгийн газартай яг адил тохиролцоо хийж байсан аж. Банк 1,68 тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж, хариуд нь Венесуэлийн Төв банк 1,85 тэрбум ам.долларын үнэтэй алтаа түр хадгалуулахаар өгсөн юм. Банкны гаргасан хөрөнгийг эргүүлэн төлөх хүртэл тусгай нөхцөлийг талууд мөрдөнө. Нэг талаас алтны үнэ буурвал Венесуэлийн Төв банк нэмэлт алт хадгалуулахаар явуулна, харин үнэ өсвөл илүү гарсан алтны хэмжээг банк буцаан өгч байхаар тохирсон байна.
0 Сэтгэгдэл























