Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Gangnam Style”-ийг үзэх зуур 100 давхар 20 барилга, дөрвөн пирамид босгох байж
Өмнөд Солонгосын дуучин PSY-гийн “Gangnam Style” дууны клипийг “Youtube”-д хоёр тэрбум удаа үзсэнээр дэлхийн дээд амжилт тогтоогоод буй. 4:12 минут үргэлжилдэг энэ видеог хоёр тэрбум удаа үзсэн гэхээр нийтдээ 140 сая цаг буюу 16 мянган жил болж байгаа юм. Хүн төрөлхтний хэдэн мянган үеийг элээх хугацаа гэсэн үг. Харин ажлын цагаар тооцвол 50 сая хүний нэг цаг хөдөлмөр хийх хугацаа. Энэ хугацаанд хүн төрөлхтөн юу хийж болох байж вэ гэдгийг “Economist” сэтгүүл хэдхэн жишээгээр харуулжээ. Тухайлбал, энэ хугацаанд АНУ-ын хамгийн алдартай барилга болох “Empire State Building” шиг томоохон барилга 20-ийг, дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа” шиг байгууламж зургааг, Египетийн пирамид дөрвийг, алдарт Стоунхэнж шиг түүхэн дурсгалт газар тавыг босгож, Лондонгийн олимпын парк хоёрыг байгуулж, Википедиагийнх шиг асар том мэдээллийн сан хоёрыг ч бүтээж болох байжээ. Хүн төрөлхтөн ийм үнэтэй цаг хугацааг “Gangnam Style” үзсээр өнгөрүүлжээ. Гэвч бидэнд бас хааяа ч гэсэн амарч зугаацах эрх бий гэж цайруулж болох л юм.

0 Сэтгэгдэл