Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Т-Батаарын хулгайч ял сонслоо
mnl-d hulgaich bhgui ooroo gazar dooroos garaad amerik ruu yavsan gej garna daa
mnl-d bgaa hulgaich ni yu bolovoo
Одоо цаадуул чинь манайх хулгайчаа шийтгэчихлээ, танайх одоо хамтрагчийг нь олж шийтгэ гэвэл яанаа, тэр прокопи монголд ирээд ганцаараа ухаж аваад цYнхлээд гараагYй нь ойлгомжтой. Хил гаалиар хэн гаргалцсан, бичиг баримтыг нь яаж бYрдYYЛСЭН гээд л манай цагдаагийнхан ухвал нэлээн том сYлжээний мереер орох байх даа.
“Tyrannosaurus Bataar” нэртэй динозаврыг Монголд төдийгүй дэлхийн нийтээр андахгүй болжээ. Батаарын ясыг говь нутгаас хууль бусаар гарган дуудлага худалдаагаар оруулан зарсан Эрик Прокопид өчигдөр Нью-Йорк хотын шүүхээс гурван сар хорих ял оноосон тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд дуулгаж байна. Эрик Прокопид арав хүртэл жил хорих ял оноож магадгүй байсан ч тэрээр баривчлагдсан даруйдаа шууд буруугаа хүлээн, мөрдөн байцаах ажиллагаанд идэвхтэй тусласны хүчинд ийм бага ял авсан аж. Америкийн прокурорууд Прокопийг хамтран ажилласан гэж магтаад түүний тусламжтайгаар улс үндэсний малтмал эд өлгийн зүйлсийг хулгайлан хууль бусаар борлуулдаг хар захыг нээхэд тусалсан гэдгийг онцолжээ.

2012 онд Прокопи Батаарын ясыг АНУ-ын хилээр оруулж ирэхдээ Их Британиас олсон, үнэ нь дөнгөж 15 мянган ам.доллар гэж хуурамч мэдүүлэг өгсөн байв. Гэвч мөн оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон “Heritage” дуудлага худалдаагаар Батаарын ясыг оруулж 1,05 сая ам.доллар хүргэн зарсны дараа наймаа олон улсын анхаарлын төвд орж, улмаар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж худалдааг хууль бус гэж мэдэгдэн Америкийн Засгийн газартай хамтран ажилласаны хүчинд үлэг гүрвэлийн ясыг эх орндоо эргүүлэн авчирч чадсан билээ.
Тиранозавр Батаар нь 70 сая жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд 2,4 метр өндөр, 7,3 метрийн урттай. Батаарын яс маш сайн хадгалагдсан бөгөөд их биеийн ясны 75 хувь, гавлын ясны 80 хувь нь бүрэн бүтэн байсан нь тун ховор тохиолдол гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Дэлхийн олон орны музейд байдаг үлэг гүрвэлийн араг ясны ердөө 50 хувь нь л хадгалагдан үлдсэн байдаг аж.
Тухайн үедээ палеонтологич эрдэмтэд Батаарын ясанд дүн шинжилгээ хийгээд найман жилийн өмнө Монголын говиос ухаж авсныг тогтоож байсан юм.

0 Сэтгэгдэл
2014.06.07
2014.06.07
2014.06.05