Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар Асад тэргүүлж байна
Сирийн өнөөгийн ерөнхийлөгч Башар Асад тус улсад болж байгаа төрийн тэргүүний сонгуульд нийт сонгогчдын 88,07 хувийн санал аваад байна гэж Сирийн парламентын спикер Мохаммад аль Лахам мэдээлжээ. Ийнхүү Башар Асад энэ сонгуульд үнэмлэхүй ялж, Сирийн ерөнхийлөгч болох нь тодорхой болсон ч албан ёсын дүнг танилцуулаагүй байна. Энэ сонгуульд сирийн 15 сая иргэний 11,5 сая сонгогч саналаа өгөх ёстойгоос 73,4 хувь нь оролцсон гэжээ.
Сирид Ерөнхийлөгчийн сонгууль сүүлийн 50 жилийн түүхнээ анх удаа болж байгаа юм. Өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадтай коммунист Махер Абдель Хафиз Хажар, Засаг захиргааны хөгжлийн сайд асан Хасан илляхи ан-Нури нар өрсөлдсөн юм.
Харин Белгийн нийслэлд уулзалдаж байгаа Их-7-ийн орнуудын тэргүүн нар Башар Асадын энэ үнэмлэхүй ялалтын дүн зохиомол гэж үзэж байна. Тэдний мэдэгдэлд “Бид зургадугаар сарын 3-нд Сирид болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг авч үзэж байна. Башар Асадыг байхад Сирид ямар ч ирээдүй байхгүй” гэжээ.
bashaar mandtygai,agyy hyn
Сирийн өнөөгийн ерөнхийлөгч Башар Асад тус улсад болж байгаа төрийн тэргүүний сонгуульд нийт сонгогчдын 88,07 хувийн санал аваад байна гэж Сирийн парламентын спикер Мохаммад аль Лахам мэдээлжээ. Ийнхүү Башар Асад энэ сонгуульд үнэмлэхүй ялж, Сирийн ерөнхийлөгч болох нь тодорхой болсон ч албан ёсын дүнг танилцуулаагүй байна. Энэ сонгуульд сирийн 15 сая иргэний 11,5 сая сонгогч саналаа өгөх ёстойгоос 73,4 хувь нь оролцсон гэжээ. Сирид Ерөнхийлөгчийн сонгууль сүүлийн 50 жилийн түүхнээ анх удаа болж байгаа юм. Өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадтай коммунист Махер Абдель Хафиз Хажар, Засаг захиргааны хөгжлийн сайд асан Хасан илляхи ан-Нури нар өрсөлдсөн юм.
Харин Белгийн нийслэлд уулзалдаж байгаа Их-7-ийн орнуудын тэргүүн нар Башар Асадын энэ үнэмлэхүй ялалтын дүн зохиомол гэж үзэж байна. Тэдний мэдэгдэлд “Бид зургадугаар сарын 3-нд Сирид болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг авч үзэж байна. Башар Асадыг байхад Сирид ямар ч ирээдүй байхгүй” гэжээ.
0 Сэтгэгдэл
2014.06.05























