Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Gangnam Style”-ийг үзэх зуур 100 давхар 20 барилга босгох байж
Өмнөд Солонгосын дуучин PSY-гийн “Gangnam Style” дууны клипийг “Youtube”-д хоёр тэрбум удаа үзсэнээр дэлхийн дээд амжилт тогтоогоод буй. 4:12 минут үргэлжилдэг энэ видеог хоёр тэрбум удаа үзсэн гэхээр нийтдээ 140 сая цаг буюу 16 мянган жил болж байгаа юм. Хүн төрөлхтний хэдэн мянган үеийг элээх хугацаа гэсэн үг. Харин ажлын цагаар тооцвол 50 сая хүн нэг цаг хөдөлмөрлөх хугацаа. Энэ хугацаанд хүн төрөлхтөн юу хийж болох байж вэ гэдгийг “Economist” сэтгүүл хэдхэн жишээгээр харуулжээ. Тухайлбал, энэ хугацаанд АНУ-ын хамгийн алдартай барилга болох “Empire State Building” шиг томоохон барилга 20-ийг, дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа” шиг байгууламж зургааг, Египетийн пирамид дөрвийг, алдарт Стоунхэнж шиг түүхэн дурсгалт газар тавыг босгож, Лондонгийн олимпын парк хоёрыг байгуулж, Википедиагийнх шиг асар том мэдээллийн сан хоёрыг ч бүтээж болох байжээ. Хүн төрөлхтөн ийм үнэтэй цаг хугацааг “Gangnam Style” үзсээр өнгөрүүлжээ. Гэвч бидэнд бас хааяа ч гэсэн амарч зугаацах эрх бий гэж цайруулж болох л юм.

0 Сэтгэгдэл