Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хүний арьсаар хавтасласан ном Харвардад байна
Харвард их сургуулийн Хютон номын санд хүний арьсаар хийсэн ном хадгалагдаж байгаа аж. “Destinies of the Soul” нэртэй энэ номын хавтсыг хүний арьсаар хийсэн гэж үүнийг шинжилсэн судлаачид үзэж байна. Зохиолч Арсен Хюссэй 1880-аад онд доктор Людовик Боулинд энэ номыг бэлэглэсэн бөгөөд хожим нь Боулинд энэ номыг өөрийн эмэгтэй өвчтөнийг нас барсны дараа арьсыг нь авч, хавтасласан гэнэ. Тэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан эмэгтэйн цогцосны нурууны арьсыг авч номыг хавтасласан тухайгаа тэмдэглэж үлдээсэн байдаг.
Ер нь, 16 дугаар зууны үеэс хүний арьсаар ном хавтасладаг явдал үе үе гарах болсон гэдэг. Тухайлбал, 19 дүгээр зуунд цаазаар авахуулсан гэмт хэрэгтнүүдийн цогцсыг шинжлэх ухааны зорилгоор задлан хийхэд ашиглаад, арьсаар нь номын хавтсыг бүрдэг байжээ.
Харвард их сургуулийн Хютон номын санд хүний арьсаар хийсэн ном хадгалагдаж байгаа аж. “Destinies of the Soul” нэртэй энэ номын хавтсыг хүний арьсаар хийсэн гэж үүнийг шинжилсэн судлаачид үзэж байна. Зохиолч Арсен Хюссэй 1880-аад онд доктор Людовик Боулинд энэ номыг бэлэглэсэн бөгөөд хожим нь Боулинд энэ номыг өөрийн эмэгтэй өвчтөнийг нас барсны дараа арьсыг нь авч, хавтасласан гэнэ. Тэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан эмэгтэйн цогцосны нурууны арьсыг авч номыг хавтасласан тухайгаа тэмдэглэж үлдээсэн байдаг. Ер нь, 16 дугаар зууны үеэс хүний арьсаар ном хавтасладаг явдал үе үе гарах болсон гэдэг. Тухайлбал, 19 дүгээр зуунд цаазаар авахуулсан гэмт хэрэгтнүүдийн цогцсыг шинжлэх ухааны зорилгоор задлан хийхэд ашиглаад, арьсаар нь номын хавтсыг бүрдэг байжээ.
0 Сэтгэгдэл























