Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Суллагдсан түрүүчийн ар гэрт заналхийллээ
Афганистанд алба хааж байгаад 2009 онд олзлогдон таван жилийн турш барьцаанд байсан Америкийн армийн түрүүч Боуи Бергдалыг баривчлагдсан талибудаар сольсон тухай мэдээ америкчуудын анхаарлыг татсан хэвээр байна. Бергдалыг сулласны хариуд Америкийн Засгийн газар Кубын Гуантанамо дахь Тэнгисийн цэргийн баазын тусгай шоронгоос таван талибыг гаргасан нь асуудал үүсгээд байна. Олзны цэргийг баривчлагдсан талибуудаар сольсноор Бараг Обама нь АНУ-ыг алан хядагчидтай хэлэлцээр хийхийг хориглодог бодлогоос урвалаа гэж шүүмжилж байгаа юм. Үүний дээр суллагдсан талибууд цаашид Америкт хор хөнөөл учруулахгүй гэх баталгаа байхгүй, тэгээд ч Бергдал олзлогдохын өмнө ангийн байрлалаас дур мэдэн гарч явсан гэцгээж байна. Энэ шүүмжлэлийг дагаад Бергдалын эцэг, эхэд үл мэдэгдэх этгээдүүд сүрдүүлэн заналхийлж эхэлсэн тухай Мөрдөх товчооны төлөөлөгч СNN агентлагт мэдээлжээ. “Хүү чинь Америкийн нэр төрийг гутаалаа” гэсэн утгатай заналхийлэл ирсэн бололтой.
Үүнтэй холбоотойгоор Мөрдөх товчооны төлөөлөгч “Бид  сүрдүүлэг болгонд хариуцлагатай ханддаг бөгөөд одоо муж болон орон нутгийн хамтрагчидтайгаа энэ хэрэг дээр ажиллаж байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан