Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ким Чен Ун, Путинд хүчирхэг гүрэн байгуулахыг хүсчээ
Оросын өдрийг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд баярын цахилгаан илгээжээ. “Ерөнхийлөгч таны удирдлаган дор оросын ард түмэн улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа өөрчлөн шинэчлэх, батлан хамгаалах чадвараа  бэхжүүлэхэд асар их амжилт олж байна” гэж цахилгаан утсанд тэмдэглэжээ.
Ким Чен Уныхаар бол Умард Солонгос, Оросын харилцаа хамтын ажиллагаа “ард түмний сонирхлын дагуу өргөжин хөгжиж” байгаа гэнэ. Тэр бас хоёр орны холбоо харилцаа хоёр талын гарын үсэг зурсан хамтын баримт бичгийн дагуу эрчимтэй бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Оросын өдөрт зориулан Пеньянд болсон хүлээн авалт дээр ч гэсэн БНАСАУ-ын Гадаад худалдааны сайд Ли Рен Нам оросын Засгийн газар, ард түмэнд хандаж “Хүчирхэг гүрэн байгуулах үйлстээ өндөр амжилт олох”-ыг хүссэн байна. Пеньян дахь ОХУ-ын ЭСЯ, оросын бусад байгууллагуудын төлөөлөгчид Солонгосын нийслэлийн цэцэрлэгт хүрээлэн дэх солонгосын ард түмний төлөө амиа өргөсөн зөвлөлтийн дайчдын “Чөлөөлөлт” цогцолборт цэцэг өргөжээ.
1990 оны зургадугаар сарын 12-ны өдөр Оросын Дээд зөвлөл ОХУ-ыг тусгаар улс болохыг баталгаажуулсан тунхаглал баталсан юм.
0 Сэтгэгдэл
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Хамгийн их уншсан