Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
“Ертөнцийн төгсгөл” сурталчлагчдыг Хятадад баривчилжээ
2012 оны төгсгөлөөс Хятадад идэвхтэй ажиллаж эхэлсэн ертөнцийн төгсгөлийг сурталчилдаг шашны бүлэглэлийн 15 гишүүнийг  Өвөр монголд баривчилсан байна. Тэд хөгжим, бүжиг ашиглан өөрсдийн дагагсдад нөлөөлж ертөнцийн төгсгөлийн тухай итгүүлэхийг зорьдог байжээ. Тэдний 12-ыг нь  шууд буруутгаж байгаа бол гурвыг нь захиргааны зөрчил гаргасан гэж саатуулсан байна.
Mentuhui гэдэг энэ бүлэглэл 1995 онд анх Хятадад хуулиас гадуур байгуулагдсан бол сүүлийн үед улам идэвхжиж хүрээгээ тэлэх болжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тэд үүр цайх, нар шингэх үеэр иргэдийг өглөөний дасгал хийх, амарч байх үеэр хотын цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хорооллуудад цуглардаг болсон байна. Тэд хүмүүсийг татахын тулд сургааль дуулж, өөрсдийн хэлснээр “тэнгэрийн бүжиг” бүжин хүмүүсийг нэгдэхийг уриалан энэ үеэрээ ертөнцийн төгсгөлийн тухайгаа сурталчилдаг байна. Өмнө нь тэд голдуу хөдөөгийн хүмүүсийг өөртөө татахыг эрмэлздэг байсан бол одоо хотын иргэд ялангуяа залуусыг татахаар оролддог болсон гэж цагдаагийнхан ярьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан