Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Мариупольд салан тусгаарлагчид украины хилчид рүү дайрчээ
Украины Мариуполь орчимд хилчдийг авч явсан автобус, дөрвөн машин руу салан тусгаарлагчид халдсанаас гурван хилчин амь үрэгдэж , дөрвөн хүн шархадлаа гэж 0629.com.ua сайт мэдээлсэн байна.
Машиныг автомат, гарнатомётоор бууджээ. Хилчид рүү халдсанаа Донецкийн ардын бүгд найрамдах улсын өөрийгөө хамгаалах хүчнийхэн хүлээсэн байна. Бид хилчид рүү дайрч хоёр хүний амийг хөнөөн, гурван хүнийг шархдуулсан гэж салан тусгаарлагчдын төлөөлөгч РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Тэрээр “Бид тэднийг гүүрэн дээгүүр гарч явахад нь гранатомётоор буудсан” гэж мэдэгдсэн байна. 13-ны баасан гарагт Мариуполь орчимд салан тусгаарлагчид украины цэргийнхэнтэй байлдаж, бямба гараг гэхэд зэвсэгт хүчнийхэн хотыг хяналтдаа авсан юм.
Украины Мариуполь орчимд хилчдийг авч явсан автобус, дөрвөн машин руу салан тусгаарлагчид халдсанаас гурван хилчин амь үрэгдэж , дөрвөн хүн шархадлаа гэж 0629.com.ua сайт мэдээлсэн байна. Машиныг автомат, гарнатомётоор бууджээ. Хилчид рүү халдсанаа Донецкийн ардын бүгд найрамдах улсын өөрийгөө хамгаалах хүчнийхэн хүлээсэн байна. Бид хилчид рүү дайрч хоёр хүний амийг хөнөөн, гурван хүнийг шархдуулсан гэж салан тусгаарлагчдын төлөөлөгч РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Тэрээр “Бид тэднийг гүүрэн дээгүүр гарч явахад нь гранатомётоор буудсан” гэж мэдэгдсэн байна. 13-ны баасан гарагт Мариуполь орчимд салан тусгаарлагчид украины цэргийнхэнтэй байлдаж, бямба гараг гэхэд зэвсэгт хүчнийхэн хотыг хяналтдаа авсан юм.
0 Сэтгэгдэл























