Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН МАРК МЭНДЭЛЛЭЭ
Монгол Улсад анхны марк хэвлэн гарсны 90 жил, Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Шуудан ТӨХК-ний Маркийн газраас “БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ” сэдэвт марк шинээр гаргалаа. Тус марканд Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, наран гэрэлт, шашин төрийг хослон баригч Богд хааны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн ховор нандин зүйлсийг анх удаа олны өмнө дэлгэжээ. Маркны нээлтэд музейн захирал О.Мэндсайхан оролцож “Маркаар дамжуулан “Богд хааны Ордон музей”-н түүхийн үнэт ховор нандин зүйлийг гадаад дотоодын иргэдэд хамгийн сонгодог хувилбараар нь сурталчилж байгаад талархаж байна” гэв. Харин “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан “ССАЖЯ болон Богд Хааны Ордон музейн хамт олонд баярлалаа. Цаашид маркийн 90 жилийн хүрээнд Халх голын түүхт ойн марк, Динозаврын музейн марк гаргахад бэлэн байгаа” гэж хэлсэн юм.
Улс орныхоо түүхийг өгүүлж, хөгжлийн түвшинг тодорхойлж байдаг маркны талаар Монголын Филателын холбооны нарийн бичгийн дарга Ш.Чадраабал “Сүүлийн жилүүдэд маркны сэдэв сонголт маш зөв зүйтэй болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт, маркны загвар дизайны хувьд ихээхэн нийцтэй болсонд талархаж байна” хэмээн сэтгэгдэлээ хэлсэн. Харин доктор, профессор С.Дулам “Богд хааны музейтэй холбоотой марк өмнө нь гарч байсангүй. Өмнө нь ховорхон харж байсан эд өлгийн үнэт зүйлсийг ингэж марканд буулгаж сурталчилж байгаа нь үнэхээр бахархууштай сайхан зүйл болж байна” гэлээ.
Монгол Улсад анхны марк хэвлэн гарсны 90 жил, Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Шуудан ТӨХК-ний Маркийн газраас “БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ” сэдэвт марк шинээр гаргалаа. Тус марканд Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, наран гэрэлт, шашин төрийг хослон баригч Богд хааны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн ховор нандин зүйлсийг анх удаа олны өмнө дэлгэжээ. Маркны нээлтэд музейн захирал О.Мэндсайхан оролцож “Маркаар дамжуулан “Богд хааны Ордон музей”-н түүхийн үнэт ховор нандин зүйлийг гадаад дотоодын иргэдэд хамгийн сонгодог хувилбараар нь сурталчилж байгаад талархаж байна” гэв. Харин “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан “ССАЖЯ болон Богд Хааны Ордон музейн хамт олонд баярлалаа. Цаашид маркийн 90 жилийн хүрээнд Халх голын түүхт ойн марк, Динозаврын музейн марк гаргахад бэлэн байгаа” гэж хэлсэн юм. Улс орныхоо түүхийг өгүүлж, хөгжлийн түвшинг тодорхойлж байдаг маркны талаар Монголын Филателын холбооны нарийн бичгийн дарга Ш.Чадраабал “Сүүлийн жилүүдэд маркны сэдэв сонголт маш зөв зүйтэй болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт, маркны загвар дизайны хувьд ихээхэн нийцтэй болсонд талархаж байна” хэмээн сэтгэгдэлээ хэлсэн. Харин доктор, профессор С.Дулам “Богд хааны музейтэй холбоотой марк өмнө нь гарч байсангүй. Өмнө нь ховорхон харж байсан эд өлгийн үнэт зүйлсийг ингэж марканд буулгаж сурталчилж байгаа нь үнэхээр бахархууштай сайхан зүйл болж байна” гэлээ.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























