Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Дотоод яамны генерал байцаалтын үеэр амиа хорложээ
ОХУ-ын Дотоод яамны генерал Борис Колесников авлигын хэрэгт сэижглэгдэн шалгуулж байхдаа байцаалтад очихдоо харгалзаж явсан ажилтны хөл рүү өшиглөөд тагт руу гүйн гарч зургаан давхраас үсэрч амиа хорлолоо гэж Оросын Мөрдөн байцаах албаны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдээлсэн байна. Колесников түүнийг албан тушаалаа хэтрүүлэн, авлига авсан зэрэг хэргийг үндэслэлгүй гэж няцааж байсан ч үүний өмнө хоёр ч удаа амиа хорлохыг завдаж байжээ.
Хошууч генерал Колесников бол ОХУ-ын ДЯЯ-ны системд хамгийн залуу ердөө 36 настай генерал байсан байна. Колесников, түүний дарга байсан Денис Сугробов, өөр хэд хэдэн албан тушаалтныг албан тушаалаа хэтрүүлсэн, гэмт хэрэгтнүүдийг халхалсныхаа төлөө сард 10,0 мянган долларын авлига авч байсан хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Хууль сахиулагчид гэмт хэрэгнүүдийг халхлах, авлига авах энэ бүхий л арга хэмжээг зохион байгуулагч нь Колесников байсан гэж үзэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан