Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Жүжигчин тоглолтын үеэр тайзан дээр нас баржээ
Москвагийн Et Cetera театр Оренбург хотноо аялан “Надежда, Вера и Любовь” жүжиг тоглож байх үед 27 настай жүжигчин Никита Быченков тайзан дээрээ нас барсан байна. Оренбург мужийн Соёлын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Пятайкина “Залуу жүжигчин яг жүжиг тоглож байхад тайзан дээрээ нас барсан. Жүжгийг зогсоосон” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Эмч нарын урьдчилсан таамгаар бол жүжигчний зүрх нь хагарсан байж магадгүй гэнэ. Тус театрынхан Оренбургт зургадугаар сарын 10-наас эхлэн тоглож байгаа ч дараагийн жүжгээ тавихгүйгээр шийджээ.
1986 онд төрсөн жүжигчин Никита Быченков 2007 онд Щукиний нэрэмжит театрын дээд сургууль дүүргэсэн юм байна. Тэрээр театрт тоглохынхоо зэрэгцээ “Доктор Живаго”, “Алимын цэцэрлэг”, “Дэлхийн гуравдугаар” цуврал кинонуудад тоглож байжээ.
Москвагийн Et Cetera театр Оренбург хотноо аялан “Надежда, Вера и Любовь” жүжиг тоглож байх үед 27 настай жүжигчин Никита Быченков тайзан дээрээ нас барсан байна. Оренбург мужийн Соёлын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Пятайкина “Залуу жүжигчин яг жүжиг тоглож байхад тайзан дээрээ нас барсан. Жүжгийг зогсоосон” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Эмч нарын урьдчилсан таамгаар бол жүжигчний зүрх нь хагарсан байж магадгүй гэнэ. Тус театрынхан Оренбургт зургадугаар сарын 10-наас эхлэн тоглож байгаа ч дараагийн жүжгээ тавихгүйгээр шийджээ.
1986 онд төрсөн жүжигчин Никита Быченков 2007 онд Щукиний нэрэмжит театрын дээд сургууль дүүргэсэн юм байна. Тэрээр театрт тоглохынхоо зэрэгцээ “Доктор Живаго”, “Алимын цэцэрлэг”, “Дэлхийн гуравдугаар” цуврал кинонуудад тоглож байжээ.
0 Сэтгэгдэл
























