Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
КЛИНТОНЫ ГЭР БҮЛ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН УУ
“Bloomberg” агентлагийн сэтгүүлчид мөрдлөгө явуулан Клинтоны гэр бүл Америкийн хуулийн цоорхойг ашиглаж нарийн аргаар төлөх ёстой татва­рынхаа хэмжээг багасгаж байсныг тогтоосон гэж “CBS News” мэдээлэв. Билл ба Хиллари Клинтон нар татварын хуулийг, ялангуяа залгамжлан авсан өв хөрөнгөнд ногдуулах татварын хуулийг бүгд ягштал мөрдөхийг уриалдаг.
“Bloomberg”-ийн шин­жээ­чид Клинтоны гэр бүлийн өмчийн бүтцэд дүн шинжилгээ хийгээд тэднийг Америкийн олон бизнесменүүдийн хэрэглэдэг санхүүгийн аргыг ашиглаж байсныг илрүүлжээ.
Энэ арга нь тун энгийн гэнэ. Америкт өвлөн авсан өмч, хөрөнгөнд 40 хүр­тэл хувийн өндөр тат­вар ногдуулдаг. Иймд өв залгамж­лагчдаа өндөр татва­раас чөлөөлөхийн тулд бизнесменүүд өөрсдийн байгуулсан траст компанийн мэдэлд өмчөө бүрэн шил­жүүлдэг. Харин энэ компани нь хүлээн авсан хөрөнгөнөөс ашиг олох үйл ажиллагаа явуулсны дараа нь өмч хөрөнгийг анхны эзэд эсвэл өв залгамжлагчдад нь эргүүлэн өгдөг. Гол нь траст компанид өмчөө шилжүүлсэн хувь хүн залгамжлуулсан өвийн татвараас чөлөөлөгддөг.
Клинтоны гэр бүл яг энэ загварын дагуу ажиллаж 2010 онд траст компани байгуулан 2011 онд байгуулсан компанийнхаа нэр дээр Нью-Йоркт байдаг байраа шилжүүлэн өгсөн байна. Энэ мэт арга хэрэглэснээр тэд хэдэн зуун мянган ам.долларыг татвараас чөлөөлөн хэмнэлт гаргасан аж.
Хиллари Клинтон нь 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр социологийн “Ipsos” компани санал асуулга явуулахад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь ирэх сонгуульд Хиллари Клинтоны ялах магадлал хамгийн өндөр гэж мэдэгджээ. Гэхдээ Клинтон өөрөө сонгуульд өрсөлдөх талаар ямар нэг нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан