Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хятадад нэг км өндөр цамхаг барьж байна

Өмнөд хөрш Хятадын Ухань хотод манай гаргин хамгийн өндөр тэнгэр баганадсан хос цамхаг барьж байна. Британийн уран барилгачдын төслөөр барьж байгаа энэ цамхгийг барьж дуусахад манай гариг дээрх хамгйин өндөр байгууламж болох юм. Феникс цамхаг эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан тэгш эрхтэй байхын бэлгэдэл болно гэнэ. Архитекторууд эхлээд эрэгтэйн бэлгэ тэмдэг болгож Feng цамхгийн зургийг гаргаснаа дараа нь эмэгтэй хүнийг төлөөлүүлсэн Huang цамхгийг зэрэгцүүлэн босгохоор шийдвэрлэжээ.

Хоёр цамхаг тус бүрийдээ өөр өөрийн гэсэн онцлог, үүрэгтэй байх гэнэ. Нууран дээр барих энэ цамхаг гүүрийн үүргийг давхар гүйцэтгэх юм байх. Эмэгтэйг бэлгэдсэн цамхагт соёлын төв байх бол эрэгтэй төлөөлүүлэх цамхагт нь арилжааны бүс, худалдааны төв, албан байрууд байх юм байна. Цамхгийн эргэн тойронд цэцэрлэгт хүрээлэн, амралт цөлөөт цагийн газрууд байх гэнэ.

0 Сэтгэгдэл