Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
ЖУУЛЧДАД ХАМГИЙН ХЯМД ТУСДАГ ХОТ ХАНОЙ
Жуулчдад зориулагдсан “TripAdvisor” сайт хэдэн арван мянган хэрэглэгч хамруулсан санал асуулга явуулж, жуулчдад хамгийн хямд тусдаг хотын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг гаргахад насанд хүрсэн хоёр хүн дөрвөн одтой зочид буудалд нэг хонох зардал, нисэх буудлаас ирэх ба буцах таксины үнэ, зоогийн газар хоол идэх, таван одтой зочид буудалд коктейль уух зардлыг оруулжээ.
Нэр заагдсан дөрвөн үйлчилгээ Вьетнамын нийслэл Ханойд хамгийн хямд буюу 155,3 ам.доллар болж байжээ. Ингээд уншигч танд 2014 оны зун жуулчлан очиход хамгийн хямд 10 хотыг сонирхуулъя.
Ханой, Вьетнам -155,3 ам.доллар
Жакарта, Индонези -161 ам.доллар
Шарм-эль-Шейх, Египет -162 доллар
Бангкок, Тайланд - 164,7 ам.доллар
Софи, Болгар - 190,5 ам.доллар
Кейптаун, Өмнөд Африк - 193,5ам.доллар
Мумбай, Энэтхэг - 193,7 ам.доллар
Куала-Лумпур, Малайзи- 198,7 ам.доллар
Прага, Чех - 200,7 ам.доллар
Будапешт, Унгар - 203,4 ам.доллар
Харин хамгийн үнэтэй хотоор Лондоныг нэрлэжээ. Энэ хотод ирсэн хоёр жуулчин нисэх буудлаас такси хөлөглөн ирж очих, дөрвөн одтой зочид буудалд нэг хонох, зоогийн газар оройн хоол идэх, таван одтой буудалд коктейль уухад хамгийн багадаа 528 ам.доллар зарцуулахаар байна.
Жуулчдад зориулагдсан “TripAdvisor” сайт хэдэн арван мянган хэрэглэгч хамруулсан санал асуулга явуулж, жуулчдад хамгийн хямд тусдаг хотын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг гаргахад насанд хүрсэн хоёр хүн дөрвөн одтой зочид буудалд нэг хонох зардал, нисэх буудлаас ирэх ба буцах таксины үнэ, зоогийн газар хоол идэх, таван одтой зочид буудалд коктейль уух зардлыг оруулжээ. Нэр заагдсан дөрвөн үйлчилгээ Вьетнамын нийслэл Ханойд хамгийн хямд буюу 155,3 ам.доллар болж байжээ. Ингээд уншигч танд 2014 оны зун жуулчлан очиход хамгийн хямд 10 хотыг сонирхуулъя.
Ханой, Вьетнам -155,3 ам.доллар
Жакарта, Индонези -161 ам.доллар
Шарм-эль-Шейх, Египет -162 доллар
Бангкок, Тайланд - 164,7 ам.доллар
Софи, Болгар - 190,5 ам.доллар
Кейптаун, Өмнөд Африк - 193,5ам.доллар
Мумбай, Энэтхэг - 193,7 ам.доллар
Куала-Лумпур, Малайзи- 198,7 ам.доллар
Прага, Чех - 200,7 ам.доллар
Будапешт, Унгар - 203,4 ам.доллар
Харин хамгийн үнэтэй хотоор Лондоныг нэрлэжээ. Энэ хотод ирсэн хоёр жуулчин нисэх буудлаас такси хөлөглөн ирж очих, дөрвөн одтой зочид буудалд нэг хонох, зоогийн газар оройн хоол идэх, таван одтой буудалд коктейль уухад хамгийн багадаа 528 ам.доллар зарцуулахаар байна.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
























