Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Шумахерын өвчний түүхийг хулгайлж, худалдахаар зарлажээ
“Формула-1”-ийн зургаан удаагийн аварга Михаэль Шумахерын өвчний түүхийг эмнэлгээс хулгайлсан хэрэг гарчээ. Түүний тэнд хэвтэн эмчлүүлж байхдаа хийлгэсэн бүхий л эмчилгээний бичвэр нь тэр чигтээ алга болсон хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.
Одоо формулагийн шилдэг нисгэгчийн өвчний түүхийг зарна гэсэн зар Герман, Англи, Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн байна. Худалдах гэж байгаа хүн энэ баримт бичгийн эхний үнийг 50 мянган евро гэжээ.
Михаэль Шумахерын менежер Сабине Кем тамирчны өвчний түүх, эмчилгээний тухай олон нийтэд зарлахгүй байхыг сэтгүүлчдэд уриалсан байна. Бид энэ материалыг хэвлэлд гаргахгүй байх талаар өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ. Өвчний түүхийг худалдахгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг зөвлөх байна. Ганцхан үнэн бол өвчний түүх алга болсон нь үнэн” гэжээ.

2013 оны арванхоёрдугаар сард цанаар гулгаж байгаа унаж бэртсэн Михаэль Шумахер өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарч Лозаннегийн сэргээн засах эмнэлэгт очсон юм. Хагас жил ухаангүй байсан тэрээр ухаан орсон ч удаан хугацааны сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар үзэж байна. Эмч Эрих Ридерерагийн хэлснээр бол Шумахер бүрэн эдгэрэхгүй насан туршдаа тахир дутуу болно гэнэ.
“Формула-1”-ийн зургаан удаагийн аварга Михаэль Шумахерын өвчний түүхийг эмнэлгээс хулгайлсан хэрэг гарчээ. Түүний тэнд хэвтэн эмчлүүлж байхдаа хийлгэсэн бүхий л эмчилгээний бичвэр нь тэр чигтээ алга болсон хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Одоо формулагийн шилдэг нисгэгчийн өвчний түүхийг зарна гэсэн зар Герман, Англи, Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн байна. Худалдах гэж байгаа хүн энэ баримт бичгийн эхний үнийг 50 мянган евро гэжээ.

0 Сэтгэгдэл