Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Салсан эхнэрээ Леонардо ДиКаприотой хардаад амиа хорложээ
Салсан эхнэр загвар өмсөгч Кэтти Клиригийнхээ  жүжигчин Леонардо ДиКаприотой авхуулсан зургийг нь үзээд нөхөр Эндрю Штерн нь амиа хорлосон байна. Хэдэн хоногийн өмнө түүний эхнэр олон нийтийн газар жүжигчинтэй их л дотно явж байсан юм гэнэ. Энэ бүхнээс болж 40 настай Штерн буудлагын газарт ирэн өөрийгөө бууджээ.  
 Тавдугаар сарын 19-нд Клири бүсгүй Каннын олон улсын кино наадамд ДиКаприотой хамт оролцсон юм. Энд авхуулсан зурган дээр Холливудын жүжигчин Клиригийн чихэнд ямар нэгэн юм их л дотноор шивнэж байгаагаар гарсан байжээ. Ер нь тэр хоёр тэнд их л дотно байсан гэж байгаа ч Клири үүнийг няцааж байгаа гэнэ.
Загвар өмсөгчийн үгээр бол тэрээр нөхрөөсөө найман сарын өмнө салж өргөдлөө өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн байна. Гэхдээ энэ асуудал албан ёсоор шийдэгдээгүй байжээ. Клири бас нөхрийнх нь амиа хорлох шалтгаан нь  тэр зураг биш гэсэн байна. Тэгээд ч зургийн талаар нөхөртэйгээ ярилцаж байсан, тэгэхэд үүнээс болж зөрчил маргаан гараагүй гэжээ. Тэр кино наадмын үеэр ДиКаприотой  ховордсон амьтныг  хайрлан хамгаалах тухай л ярьж байснаас биш өмнө нь танил байгаагүй гэжээ. Тэгээд ч ДиКаприо одоо өөр загвар өмсөгч Тони Гаррнтай уулзаж байгаа гэнэ.
Зарим хэвлэл загвар өмсөгчийн нас барсан нөхөр түүнээс салаад их л хүнд амьдарч байсан, түүний хувьд эхнэрийнх нь ДиКапиортой авхуулсан зураг сүүлчийн нь тэвчээрийг барсан гэж бичжээ. Штерн хэдийгээр эхнэрээсээ салсан ч түүнийг хайрласаар, эхнэр нь олны дунд, нэр нөлөө бүхий хүмүүстэй байхыг тэвчиж чадахгүй байсан бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан