Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мөрий алдсан америкийн сансрын нисэгчид үсээ авхуулжээ
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа АНУ-ын сансрын нисэгч Грегор Вайзмен, Стивен Свонсонна хоёр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы шигшээ багт хожигдсоны төлөө үсээ бүгдийг нь машиндуулжээ. Сансрын станцад ажиллаж байгаа Германы нисэгч Герсттэй тавьсан бооцоогоор бол хэрэв америкийн баг немцүүдийг хожвол тэр хоёр германы сансрын нисэгчийн духан дээр АНУ-ын жижигхэн далбаа зурах байсан гэнэ. Харин Германы шигшээ баг ялбал америкчууд үсээ бүрэн авхуулахаар мөрийцжээ. Бразилийн Ресифи хотын “Пернамбуко” цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээнээр немцийн шигшээ баг америкчуудыг 1:0-ийн харьцаагаар ялсан байна.

Үүний дараа л НАСА-гийнхан америк нөхдийнхөө үсийг сансрын цахилгаан машинаар авч инээн хөгжиж байгаа герман нисэгчийн дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Сансарт ашиглах үсний машин нь үс ийш тийшээ жингүйдэн нисэхээс сэргийлсэн бичил тоос сорогчтой машин байдаг юм байна. Америк нисэгчид ч бооцоо алдаж үсээ авхуулж байгаадаа нэг их харамсахгүй хөгжилдөж байжээ.

 Олон улсын сансрын энэ удаагийн багт оросын бортинженер Александр Скворцов, Олег Артемьев болон Максим Сураев, америк Стивен Свонсон, Грегори Вайзман болон  Германии сансрын нисэгч  Александер Герст нар ажиллаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан