Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Хятад Орос гар гараасаа атгалзан сар, ангаргийг эзэмшинэ гэв
 Орос улс Хятадтай хамтраад Ангараг болон сарыг эзэмшихэд бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин даваа гарагт мэдэгдлээ. “Хэрэв жолоодлогот нислэгийн тухай юм уу, сансарт алс холыг, ялангуяа нарны аймгийн ямар нэгэн гариг эзэмших тухайд бол энэ нь юун түрүү Сар, Ангараг гариг байх юм. Бид манай хятад нөхөдтэйгээ хамтран, гар гараасаа барин энэ зүгт хамт хөдлөхөд бэлэн байна” гэж Рогозин “Орос-Хятадын анхны ЭКСПО” үзэсгэлэнгийн хүрээнд болсон дугуй ширээний уулзалт дээр онцолжээ.   
Өнөөдөр ОХУ пуужинт сансрын салбартаа асар их өөрчлөлт хийж, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж ерөнхий сайдын орлогч тэмдэглээд “Өнөөдөр сансар судлалд осол их гарч байгааг бид зүгээр хараад суух биш пуужинт сансрын үйлдвэрлэлд гүнзгий өөрчллөт, шинэчлэл хийж маш богино хугацаанд огцом амжилтад хүрэх ёстой” гэж Рогозин үзэж байна.     
Роскосмос хятадын мэргэжил нэгт нөхөдтэйгээ “Дэлхийн чиглүүлэгч хиймэл дагуулын тогтолцооны салбарт хамтран ажиллах” харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зураад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Рогозин оросын чиглүүлэгч “ГЛОНАСС” болон хятадын “Бэйдоу” хоёр тогтолцоо харилцан бие биетэйгээ маш сайн зохицож чадна гэж байна.  
“Орос  Хятад хоёр улс өндөр чанарын технологийн хамтын ажиллагаангаа шинэ шатанд гаргана гэвэл энэ л ГЛОНАСС болон “Бэйдоу”-гийн хамтын ажиллагаанаас эхлэх ёстой” гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
HUJAAD DALAARAA NAM TAVIULNA DAA HUURHII
Амжихгүй...
Хамгийн их уншсан