Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
БНАСАУ харилцан дайсагнахгүй байхыг Сөүлд уриаллаа

БНАСАУ-ын засгийн газар Өмнөд Солонгост хандаж харилцан дасагнасан үйл ажиллагаа явуулахгүй байх, ялангуяа цэргийн салбарт ч, хүчирхийлсэн суртал нэвтрүүлэг ч явуулахгүй байхыг уриаллаа хэмээн Умард Солонгосын эх сурвалжийг үндэслэн Франс Пресс агентлаг дамжууллаа. Ийм мэдэгдлимйг БНАСАУ-ын Улсыг Батлан хамгаалах хороо илгээснийг Солонгосын мэпдээллийн төв агентлаг ЦТАК албан ёсны сайтдаа нийтэлжээ. Энд Шахр тэнгис дэх хилийн маргаантай бүс дэх хурцадмал байдлыгнамжаахад хоёр тал анхааръя гэсэн байна. Умардын эрх баригчид мэдэгдэлдээ энэ бүс нутагт байлдааны буудлагатай цэргийн сургууль хийхээс татгалзахыг уриалжээ.
Пеньян өөрифйн санал болгож байгаа энэ нөхцөлөө долдугаар сарыйн 4-ний баасан гарагаас хэрэгжүүлэхэд бэлэн байна гэсэн байна. Мэдээллийн агентлагийн тэмдэгэлэснээр бол Пеньяны энэ санааачилга нь БНХАУ-ын дарга Си Зимпиний Сөүлд хийх гэж байгаа айлчлалтай холбоотой юм байна.
БНХАУ-ын дарга энэ долдугаар сарын 3-4-ний өдрүүдэд БНСУ-д айлчлахдаа ерөнхийлөгч Пак Кын Хетэй БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцах юм.
Солонгосын хойг нь 1950-1953 оны Солонгосын дайны дараа энхийн хэлэлцээр биш зөвхөн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаас хойш үндсэндээ дайны байдалд байсаар байгаа юм. АНУ өаөрийн Ази дахь гол түнш БНСУ-ыг хамгаалахын тулд Өмнгөд Солонгост өөрийн 28,5 мянган хүнтэй цэргийн хүчээ байлгасаар байгаа.
БНАСАУ болон Өмнөд Солонгосын харилцаа нь 2010 оны гуравдугаар сард Шар тэнгист өмнөдийн цэргийн “Чхонан” хөнгөн хөлөг живснээс хойш улам хурцадсан юм. Энэ хөлгийг умардын торпёд сөнөөсөн гэж Өмнөд Солонгосны тал үздэг.
Дараа нь 2010 оны арваннэгдүгээр сард Шар тэнгис дэх Йонпхёндо арлын орчимд, өмнөд болон умардын хилийг заагладаг маргаантай бүсэд сүүлийн хагас зуун жилд энэ бүсэд гарч байгаагүй том зэвсэгт мөргөлдөөн болсон. Сөүлийн мэдээлдгээр бол умардын талаас эхлэн арал руу гал нээснээс өмнөдийн тал хариу гал нээсэн гэдэг. Энэ мөргөлдөөний улмаас Өмнөд Солонгосын хоёр эргийн албан хаагч амь үрэгдэж, 17 цэрэг шархадсан юм.
Умард Солонгосын тал ингэж харилцан дайсагнахгүй байх, маргаантай бүс нутагт цэргийн сургууль хийхгүй байх санал санаачилга гаргаж байгаа ч өнгөрсөн ням гараг буюу зургадугаар сарын 29-нд Япон тэнгис рүү ойрын тусгалтай “Скад” пуужин хоёрыг харваж туршсан байна. Пуужин харвахад БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрөө байлцсан гэж Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлснийг ИТАР-ТАСС агентлаг дамжуулж байна.

0 Сэтгэгдэл