Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Италийн эргээс цагаачдын цогцостой хөлөг олдлоо
Италийн эргийн хамгаалалтын албаныхан эрэг орчмоос цагаачид болон  30 гаруй цогцос тээсэн загас агнуурын хөлөг олсноо  Хойд Африкаас Сицил рүү зорчиж явсан гэж таамаглаж байгаа юм байна. Италийн тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр аврагчид хөлөг дээр байсан хүмүүс, цогцосуудыг нүүлгэн шилжүүлж гаргахад тэнд төрөх тун дөхсөн хоёр ч жирэмсэн эмэгтэй байжээ. Хөлөг дээр ойролцоогоор 590 дүрвэгч байснаас нэлээд хэдэн хүнд нь эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон  гэж Эргийн хамгаалалтын алба  мэдээлжээ. Ер нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн тэнгисийн цэргийн Эргийн хамгаалалтын алба тус улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж явсан 1600 орчим хүнийг аварсан байна.
Энэ 2014 он гараад нийтдээ 60 гаруй мянган цагаач иргэн тус улсын өмнөд нутгаар орж ирсэн гэж Италийн Засгийн газар  мэдээлж байна. Энэ байдлаар бол энэ он Италийн хувьд цагаач иргэд орж ирсэн тоогоороо дээд амжилт тогтоож магадгүй байгаа юм. 2011 онд энэ улсад хамгийн их буюу 63 мянган цагаач иргэн орж ирж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан