ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ИХ ТҮҮХИЙН ХЭЛХЭЭ БУЮУ ГУРВАН ЖИЛ ТУУРВИСАН ГУРВАН ЗУУНЫ ТҮҮХ
Бидний мэдэх Манж Чин гүрний үед Монголчууд гэж чухам хэн байв. Тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал ямар байсан, цөөхөн монголчууд харь гүрний эрхшээлд хэрхэн аж төрж байсан бэ.
Их түүхийн жимээр аялуулж эл асуултын хариуг дэлгэх шинэхэн ном олны хүртээл боллоо. Залуу түүх судлаач, эрдэмтэд болоод “Монсудар” хэвлэлийн газраас 300 жилийн түүхийг гурван жил туурвиж “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэй “Монголчууд” цувралын хоёрдугаар ботийг эрхлэн гаргажээ.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, дэд профессор С.Чулуунаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг “Монсудар” хэвлэлийн газартай хамтран гурван зууны түүхийг эмхэтгэсэн энэ номыг “Түүх судлал тэр дундаа XVII-XX зууны үеийн түүхийн асуудалд жинтэйхэн хариулт өгсөн чансаатай бүтээл болсон” хэмээн эрдэмтэн судлаачид ихэд ам сайтай байгаа юм.
Учир нь, урьд урьдын түүхийн бүтээлүүдээс гэрэл зургаар баримтжуулсан нь тун ховор. “Монголчууд” цувралын хоёрдугаар боть нийт есөн бүлэг 1200 гаруй гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйл, тухайн үед Монгол орноор хэрэн явсан жуулчид, тэдний тэмдэглэл, бүтээл тууривал, гар бичмэл, захиа занааг багтааснаараа түүхийн шинжлэх ухаан жин дарахуйц томоохон хэмжээний бүтээл хэмээн үнэлэгдэж байгаа юм. Мөн дэлхийн түүхэнд Манжийн үеийн монголчуудын түүхээр гарч буй анхны зурагт түүхийн ном гэж ойлгож болно.
Бидний мэдэх Манжийн дарлалын үед Монголын дотоод болон гадаад ертөнцөд юу болж байсан, бусдын эрхшээл, дарангуйлалд орох болсон шалтгаан хийгээд энэ хугацаанд хэрхэн аж төрж, оршин тогтносоор ирсэн тухай энэ цуврал өгүүлнэ. Эхний цуврал “Монголчууд XX зууны эхэн үед” нэртэйгээр гарч байсан бол энэ удаад 300 зууны түүхийг хөдлөшгүй баримт болох гэрэл зурагтай нь багтааснаараа онцлог болж байгаа юм.
Бидний мэдэх Манж Чин гүрний үед Монголчууд гэж чухам хэн байв. Тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал ямар байсан, цөөхөн монголчууд харь гүрний эрхшээлд хэрхэн аж төрж байсан бэ.Их түүхийн жимээр аялуулж эл асуултын хариуг дэлгэх шинэхэн ном олны хүртээл боллоо. Залуу түүх судлаач, эрдэмтэд болоод “Монсудар” хэвлэлийн газраас 300 жилийн түүхийг гурван жил туурвиж “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэй “Монголчууд” цувралын хоёрдугаар ботийг эрхлэн гаргажээ.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, дэд профессор С.Чулуунаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг “Монсудар” хэвлэлийн газартай хамтран гурван зууны түүхийг эмхэтгэсэн энэ номыг “Түүх судлал тэр дундаа XVII-XX зууны үеийн түүхийн асуудалд жинтэйхэн хариулт өгсөн чансаатай бүтээл болсон” хэмээн эрдэмтэн судлаачид ихэд ам сайтай байгаа юм.
Учир нь, урьд урьдын түүхийн бүтээлүүдээс гэрэл зургаар баримтжуулсан нь тун ховор. “Монголчууд” цувралын хоёрдугаар боть нийт есөн бүлэг 1200 гаруй гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйл, тухайн үед Монгол орноор хэрэн явсан жуулчид, тэдний тэмдэглэл, бүтээл тууривал, гар бичмэл, захиа занааг багтааснаараа түүхийн шинжлэх ухаан жин дарахуйц томоохон хэмжээний бүтээл хэмээн үнэлэгдэж байгаа юм. Мөн дэлхийн түүхэнд Манжийн үеийн монголчуудын түүхээр гарч буй анхны зурагт түүхийн ном гэж ойлгож болно.
Бидний мэдэх Манжийн дарлалын үед Монголын дотоод болон гадаад ертөнцөд юу болж байсан, бусдын эрхшээл, дарангуйлалд орох болсон шалтгаан хийгээд энэ хугацаанд хэрхэн аж төрж, оршин тогтносоор ирсэн тухай энэ цуврал өгүүлнэ. Эхний цуврал “Монголчууд XX зууны эхэн үед” нэртэйгээр гарч байсан бол энэ удаад 300 зууны түүхийг хөдлөшгүй баримт болох гэрэл зурагтай нь багтааснаараа онцлог болж байгаа юм.
Ж.Жамуха
0 Сэтгэгдэл























