Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
НААДМЫН ӨМНӨ НИЙСЛЭЛЧҮҮД СОНГОДОГ УРЛАГААР АМЬСГАЛАХ НЬ
Наадмын өмнөх өдрүүдэд нийслэлчүүд сонгодог урлагаар амьсгалах нь. Өнөөдөр гэхэд дэлхийд алдартай “Бостон балет” компанийн гоцлоочид модерн бүжгийн тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулах гэж байна. Тоглолтод “Бостон балет”-ын бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг мөн оролцох юм.
Лондонгийн Роял, Оросын Большой, Италийн Ла Скала гээд дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудад уригдан тоглодог “Бостон балет”-ын гоцлоочдын энэ ховор тоглолт “Найрсаг Улаанбаатар” аяны нээлт болж байгаа юм. Уг аяны санаачлагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын балетын хөгжил сантай хамтран тоглолтыг зохион байгуулж байна. Сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчид энэ тоглолтоос харах болно хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.
“Бостон балет”-ын шилдгүүд манайд ийн тоглосны дараахан буюу ирэх ням гарагт төв талбайд Монголын сонгодог урлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулах нь. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ДБЭТ-ээс үзэгчдэдээ зориулан анх удаа өргөн хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байгаа юм. Тэд театрынхаа өмнө задгай тайз, 2500 хүний суудал засч сонгодог бүтээлүүдийнхээ дээжсээс толилуулан “Best of Classics Open Air” тоглолт хийнэ.
ДБЭТ-ийн найрал дуучид, оркестр, балет, дуурийн дуучид гээд бүх уран бүтээлчид үе үеийн шилдэг бүтээлээсээ түүвэрлэн хүргэх энэ задгай тоглолтын санааг мөн л нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан гаргажээ.
Наадмын өмнөх өдрүүдэд нийслэлчүүд сонгодог урлагаар амьсгалах нь. Өнөөдөр гэхэд дэлхийд алдартай “Бостон балет” компанийн гоцлоочид модерн бүжгийн тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулах гэж байна. Тоглолтод “Бостон балет”-ын бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг мөн оролцох юм. Лондонгийн Роял, Оросын Большой, Италийн Ла Скала гээд дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудад уригдан тоглодог “Бостон балет”-ын гоцлоочдын энэ ховор тоглолт “Найрсаг Улаанбаатар” аяны нээлт болж байгаа юм. Уг аяны санаачлагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын балетын хөгжил сантай хамтран тоглолтыг зохион байгуулж байна. Сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчид энэ тоглолтоос харах болно хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.

0 Сэтгэгдэл