Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ким Чен Ун өвөөгийнхөө шарилд хүндэтгэл үзүүллээ

Өнгөрсөн шөнөөр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өвөг эцэг, БНАСАУ-ыг үндлэслэгч Ким Ир Сений нас барсны 20 жилийн ойг тохиолдуулан Кымсусаны ордонд очиж хүндэтгэл үзүүлсэн байна.
“Ким Чен Ун БНАСАУ-ын анхны ерөнхийлөгч Ким Ир Сений хөшөө бүхий танхимд орж хүндэтгэл үзүүлэхэд Солонгосын ардын армийн газар, агаар, тэнгисийн цэргийн төлөөлөл, ажилчин тариачны улаан гвардийн албан хаагчид байлцлаа” гэж ЦТАК агентлаг мэдээлжээ.
Ким Чен Ун, Солонгосын ардын армиас их удирдагчийн хөшөөний өмнө сагстай цэцгийн баглаа тавьсан байна.
Дараа нь удирдагч Ким Чен Ун өвөг эцэг Ким Ир Сений шарил байдаг танхимд орж цааш нь өөрийн эцэг Ким Чен Ирийн бунханд очиж хүндэтгэл үзүүлжээ.  
Ким Чен Уныг тус улсын цэргийн нөлөө бүхий зүтгэлтнүүд дагалдаж явсаны дотор  Солонгосын ардын армийн Улстөрийн ерөнхий газрын дарга Хван Пен Со, Жанжин штабын дарга Ли Ен Гиль, Ардын зэвсэгт хүчний сайд Чан Чон Нам нар байжээ.
Ким Чен Ун төрийн тэргүүн болсноосоо хойш гурав дахь жилдээ гэр бүлийнхээ мавзолейд орж хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан