Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Маргааш шампань дарсны төрсөн өдөр

Өдгөө дэлхийн хэмжээнд төрсөн өдрөөс эхлээд шинэ жил хүртэл баяр ёслол болгоныг оргилуун дарс буюу шампань дарсгүйгээр төсөөлөх аргагүй. Хэрэглэж дадаад сурчихсан болохоор бид шампань дарсыг үргэлж байсаар мэтээр бодоод сурчихсан болохоор хэн нэгэн хүн энэ дарсыг зохиосон гэдгийг анхаардаггүй.

Тэгвэл 346 жилийн тэртээ энэ өдөр буюу 1668 оны наймдугаар сарын 4-нд Францын Шампань мужийн төвд байрладаг Отвильер хийдийн Пьер Периньон гэгч лам хийдийн лам нарыг хоолонд нь оргилуун дарсаар дайлан мэл гайхуулжээ. Дарс нь хөөсрөн оргилж мэт шаагиж байсан гэдэг. Периньон хоол хүнс базаахтай зэрэгцэн чөлөөт цагаараа янз бүрээр дарс дарж бэлдэх хоббитой нэгэн байсны ачаар ийнхүү та бид өнөөдөр баяр ёслолын өдөр оргилуун дарс өргөдөг болсон түүхтэй.

Оргилон хөөсөрсөн өвөрмөц дарс хийдийн лам нарын төдий хаад ноёдын сэтгэлд нийцэж газар авсан тул бусдаас ялгахын тулд хийдийн байсан мужийн нэрээр шампань дарс гэж ялгах болсон байна. Дарс ийм нэртэй болсон бол Периньоны нэрээр премиум ангилалын буюу хамгийн дээд зэрэглэлийн шампань дарсыг нэрлэн нэрийг нь мөнхөлжээ.

Дарсыг 1668 оны наймдугаар сарын 4-нд албан ёсоор олны хүртээл болгосон ч хэрхэн бэлдэх арга технологийг нь 1718 онд Реймийн цогчин дуганы хамба лам хэвлэн гаргаж олны хүртээл болгосноор нууц нь илэрсэн гэж болно. Үүнээс удалгүй 1728 онд шампань дарсыг чөлөөтэй арилждаг болж жилийн дараа оргилуун дарсны хамгийн анхны үйлдвэрлэгч компани болох “Рюинар” байгуулагджээ.

Ингэсээр 19 дүгээр зууны сүүл гэхэд шампань дарс дэлхийг байлдан дагуулсан төдийгүй цөөнгүй улс өөрийн гэсэн үйлдвэртэй болж амжилттай наймаалж эхэлсэн байна. Дэлхий даяар шампань дарс ийм түгээмэл болсон хэрэглэгчид баярласан нь ойлгомжтой. Харин Францын дарс үйлдвэрлэгчдэд ийм байдал таалагдсангүй. Өөр улсад байгаа өрсөлдөгчид нь дарсаа Францын Шампань мужийн нэрийг ямар ч мөнгө төлөлгүй дураар ашиглаж байна гэж үзээд Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгай хууль батлан зөвхөн Шампань мужид, тусгай технологийг хатуу мөрдөж хийсэн дарсыг нь шампань дарс гэж нэрлэхээр болж онцгой эрхийг авсан байдаг. Үүнээс хойш зөвхөн Францын Шампань мужийн дарс үйлдвэрлэгчид л дэлхийн зах зээлд гарч байгаа оргилуун дарсаа шампань гэж нэрлэх эрхтэй болсон байна. Бусад улсынх дэлхийн зах зээлд гаргаж байгаа дарсны шошго дээрээ оргилуун дарс л гэж нэрлэх эрхтэй үлджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан