Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Нямлхагва: Ховд аймагт усны үнэ нэмэхгүй байх боломжтой
Буянт гол дагуу байршиж, усны хэрэгцээгээ хангадаг Ховд аймаг удалгүй баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрөх гол төв болно. Энэ утгаараа үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны барилга нэмэгдэж, иргэдийг цэвэр усаар тасралтгүй хангах, бохир усыг татан зайлуулах зэрэг дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа юм. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээнд тулгуурлан Ховд аймаг цэвэр усаар иргэдийг тасралтгүй хангах, үнийг тогтвортой барих, үйл ажиллагаагаа жигд хүртээмжтэй хүргэх тал дээр хэрхэн анхаарч байгаа талаар тус аймгийн “Шим ус” Орон нутгийн өмчит газрын дарга Д.Нямлхагватай ярилцлаа. Тэрбээр улс даяар усны хэрэглээнд анхаарч, үнийг нэмж, алдагдлаа нөхөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа энэ үед усны үнийг нэмэх гэхээс илүүтэй усны алдагдлыг багасгах тал дээр илүү анхаарах нь зөв хэмээн үзэж байгаа аж.
-Ховд аймгийн иргэдийн усны хэрэглээ ямар байна вэ?
-Өнөөдрийн байдлаар бид өдөрт 4200 метр куб ус шахаад, 3700 орчим метр куб ус татан зайлуулж байна. Бид энэ нь аймгийн бодит шаардлага мөн үү, гэдгийг судалж үзсэн. Гэтэл дээрх хэмжээний ус бодит шаардлагаас өндөр гарч байгаа юм. Мэдээж үүнд нөлөөлж байгаа нийтлэг шалтгаан бий. Дээрээс нь орон нутгийн шинж чанартай сумын алдагдал, задгай хэрэглээ зэрэг дайвар шалтгаан ч бий. Тухайлбал, тоолууртай айл нэг метр куб ус хэрэглэхэд 400 төгрөг, задгайгаар бол нэг метр куб усыг нэг хүн 1800 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Энэ нь иргэдэд “Тэртэй тэрэнгүй 1800 төгрөг төлөх юм чинь” гээд усаа замбараагүй, үрэлгэн хэрэглэх нэг шалтгаан болж болдог. Зарим талаараа ч ийм байдал ч ажиглагддаг. Тиймээс намар, хавартаа хоёр удаа айл өрхөөр үзлэг хийж явдаг. Улмаар цоргоноос ус дуслах, нойлын ус хураагуур бүрэн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж, арга хэмжээ авснаар багахан хэмжээний ч гэсэн хэмнэлт гаргаж чадсан. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ.
-Улаанбаатар, Төв аймаг орчмоор усны үнэ нэмэгдэж, суурь үнэ тооцож эхэлсэн гэдгийг та мэдэх байх. Орон нутагт ч усны алдагдал байсаар байгаа энэ нөхцөлд усны үнийг нэмэх шаардлагатай юу?
-Саяхан нийтийн аж, ахуйн газрын дарга нарын сургалт болсон. Ихэнх аймгийн дарга нар усны үнийг нэмэх дээрх саналтай ижил бодолтой байсан. Харин би ганцаараа усны үнийг нэмэх хүсэлтийг эсэргүүцсэн. Усны үнийг нэмлээ гэхэд бүх иргэд жигд ачаалал үүрч эхэлнэ. Нэг айлд суурь хураамж гээд 6500 төгрөг ногдуулаад, түүнийгээ 1000 айлаас авлаа гэхэд л зургаан сая төгрөг давж байгаа биз. Нэг айлаас авах нь бага юм шиг сонсогдож болох ч олон мянган өрх олон зуун сая төгрөг төлөх л ёстой болж буй юм л даа. Харин үүний оронд үйлчилгээ үзүүлдэг бид өөрсдөө боломжоороо зардлаа хэмнэж болно. Би өнгөрсөн жил ажлаа авахад байгууллагын алдагдал 100 сая төгрөг давсан байсан. Оны сүүл гэхэд л энэ алдагдал бараг тэг болсон. Тиймээс бид үүнийг боломж гэж харж байна. Гэхдээ усны үнэ хямд байна уу, гэвэл хямд. 0.5 литрээр савлагдсан ус дэлгүүрт 300 байхад бид адил хэмжээний усыг гэр хороололд 50 мөнгөөр зарж байна. 100 дахин ялгаатай үнэ байгаа юм. Эерэг тал нь гэвэл усны үнэ нэмэгдсэнээр шаардлагагүй урсах усны хэрэглээ багасах магадлалтай. Харин сөрөг тал нь халамжаар өгч байгаа 20 мянган төгрөг чинь усны үнэ рүү гүйчих байх гэсэн хувийн бодол байна.
-Усны суурь үнэ гэдгийг “Хэрэглэгч хэзээ ч хамаагүй цоргоо нээхэд ус гоожиж байх боломжийг бүрдүүлэхэд ашиглана” гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийн бэлэн байдалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт тооцогдож байна. Та үүнтэй хэр санал нийлж байна?
-Үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө менежмент. Харин менежмент гэдэгт зардлаа хэрхэн багасгаж, бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ, дээрээс нь бүтээгдэхүүний үнэ бодитой байх ёстой гэсэн үндсэн шаардлага бий. Манай бүтээгдэхүүний үнэ яаж гардаг вэ гэхээр, насос, түүний цахилгаан зарцуулалт, ажиллах хүчний зэрэг зардал багтана шүү дээ. Энэ бүх үнийг шингээгээд эцсийн үнийг тогтоосон байна. Тиймээс бид нийтийн хэрэглээний зүйл дээр буюу олны эрх ашгийг хөндөх асуудал дээр уян хатан хандах ёстой гэсэн ерөнхий бодлого барьж байна.
Жишээ нь, Ховдын цахилгаан хангамж иргэдийг цахилгаанаар хангахын тулд улсаас татаас авдаг. Энэ үнийг чөлөөлчих юм бол цахилгааны үнэ нэмэгдээд иргэдийн нуруун дээр бас л ачаалал ирнэ. Усны үнэ ч яг үүнтэй адил. Нэгэнт бид шугамынхаа алдагдлыг засаад, үйлчилгээ явуулаад, ажилчдынхаа цалинг тавиад алдагдалгүй байж болоод байхад заавал усны үнийг нэмж, суурь хураамжтай болно гэж зүтгэхгүй. Харин усны зохицуулах зөвлөлөөс үнээ нэмчих юм бол бид үгүй гэхгүй, за гээд л тарифаа мөрдөөд л явна.
-Бохир ус цэвэрлэх байгууламжаар дамжаад гол руу цутгагддаг. Ховд аймгийн хувьд бохир нь гол руу ордоггүй гэж байна лээ. Бохирыг хааш нь урсгадаг юм бэ?
-Бид нарыг хүнсээр хангаж байгаа талбайгаар бохир урсдаг байсан. Нэг ёсны бордоо учраас тариаланчид түүнийг ашиглаж байсан юм билээ. Тэгээд нөгөө усаа шуудуугаар дамжуулан Буянт гол руу цутгадаг байсан. Миний өмнөх дарга ойн зурвас гээд жижиг төгөл эхлүүлсэн байсныг бид үргэлжлүүлж, бохирын шуудууг төгөл рүү чиглүүлж, мод усалж эхэлсэн. Одоо маш сайхан төгөлтэй болсон байгаа.
-Цэвэр усны шугамд гэмтэл гарахад Ховд хотын усыг тэр чигээр нь зогсоож байж засварладаг байсан нь өөрчлөгдөж байгаа юм байна. Энэ өөрчлөлт хэзээнээс эхэлсэн бэ?
-Нэг салбар руу явж байгаа шугам задарлаа гэхэд төв цэвэр усны станц тэр чигтээ зогсож гарсан гэмтлийг засварладаг байсан. Шугам хоолой муудаж, хаалт нь ажиллахаа больсон учраас энэ хэмжээний зогсолт хийдэг байсан юм л даа. Харин одоо хуучирч муудсан 300 хаалтаас 158 хаалт солих гээд шинэ хаалтуудаа авчихсан байна. Тэгэхээр шугам сүлжээний аль нь ч задарсан гэмтэлтэй хэсгээ хаагаад л засварлах боломжтой боллоо гэсэн үг. Дээрээс нь Ховд хотод газар олноор олгосны улмаас шугам сүлжээний бүртгэлгүй болчихсон байсан. Тиймээс хаана, ямар шугам байгаа нь мэдэгдэхгүй, эвдрэл нь олдохгүй цаг хугацаа алдах явдал гарч байсан. Одоо бүх худаг, шугам сүлжээг бүртгэж, программд оруулснаар ажил хөнгөрч байгаа.
-Хэдэн мянган айл өрх, аж ахуйн нэгжид цэвэр ус түгээж байгаа вэ?
-Ховд хотын хувьд найман мянган айл өрхтэй. Тэдгээрээс өнгөрсөн жилийн байдлаар 1400 өрх орон сууцанд амьдарч, 193 аж ахуйн нэгж тоологдсон. Энэ жилийн хувьд барилга байшин ихээр баригдаж байгаа учраас дээрх хоёр тоо өссөн байгаа. Үүнийг дагаад усны хэрэглээ маш ихээр нэмэгдэж байна. Тиймээс бид ч гэсэн ус шахах шахуургынхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2000 онд бид мянган айл, өрхийг цэвэр усаар хангадаг байхад ОХУ-д үйлдвэрлэсэн таван шахуурга ашиглаж байсан. Түүнээс хойш орон сууцны болон гэр хорооллын, үйлдвэр, үйлчилгээний газрууд ихээр нэмэгдсэн учраас шахуургаа 3-4 жилийн давтамжтайгаар сольсоор өнөөдөртэй золгосон байна. Уг нь хүчин чадал сайтай сүүлийн үеийн шахуурга аваад тавьчихвал дахин дахин солих шаардлага тулгарахгүй.
-Яагаад болохгүй гэж?
-Манай аймгийн шугам сүлжээ өөрөө 40 орчим жилийн насжилттай. Тиймээс өндөр хүчин чадалтай шахуурга тавихаар хуучин шугам сүлжээ нь задарчихна. Жилд гэхэд л 40-50 удаа хуучин шугам сүлжээг нөхөж байна. Энэ нь бусад аймагтай харьцуулбал өндөр үзүүлэлт. Гэхдээ одоо хуучны шугам сүлжээг солих ажил эхэлсэн байгаа.
Буянт гол дагуу байршиж, усны хэрэгцээгээ хангадаг Ховд аймаг удалгүй баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрөх гол төв болно. Энэ утгаараа үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны барилга нэмэгдэж, иргэдийг цэвэр усаар тасралтгүй хангах, бохир усыг татан зайлуулах зэрэг дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа юм. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээнд тулгуурлан Ховд аймаг цэвэр усаар иргэдийг тасралтгүй хангах, үнийг тогтвортой барих, үйл ажиллагаагаа жигд хүртээмжтэй хүргэх тал дээр хэрхэн анхаарч байгаа талаар тус аймгийн “Шим ус” Орон нутгийн өмчит газрын дарга Д.Нямлхагватай ярилцлаа. Тэрбээр улс даяар усны хэрэглээнд анхаарч, үнийг нэмж, алдагдлаа нөхөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа энэ үед усны үнийг нэмэх гэхээс илүүтэй усны алдагдлыг багасгах тал дээр илүү анхаарах нь зөв хэмээн үзэж байгаа аж. -Ховд аймгийн иргэдийн усны хэрэглээ ямар байна вэ?

0 Сэтгэгдэл