Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
“Шинэтгэл, шинэ Монгол” ном мэндэллээ
Дорнодын С.Билэгсайхан өөрийн амьдрал, ардчиллын үйл хэрэгт оролцож явсан түүхээ “Шинэтгэл, Шинэ Монгол” хэмээх ном болгон гаргажээ. Аян замын уртад сэтгүүлчтэй ярилцсанаа байгаа чигээр нь ном болгосон нь эвтэйхэн хэлбэртэй болсон байна. ЗХУ-д дээд сургууль төгсч ирээд барилгын инженерээр ажиллаж байсан залуу яагаад 1989 оноос эхтэй ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцох болов гэдгээс эхлээд МоАХ-ны дарга, улмаар МоАН-ын нарийн бичгийн дарга болсон, огцорсон түүх сэлтийг  амьдрал, тэмцэл дэх зовлон жаргалын хамт илэн далангүй өгүүлжээ.  
“Ёлтоохой”, “Улзын эгшиглэн”, “Инженер ба нэг л юм болохгүй байсан он жилүүд”, “Үүлэн чөлөөний нар”, “Зориг бид хоёр”, “Ардчилсан хувьсгал ба хойно сурч байсан оюутан”, “Эби бид хоёр”, “Трактортой ухуулагч”, “Сэтгэлийн дуудлагаар нэгдэгсэд”, “Улс төрийн түүхэн чухал алхам” гэх зэрэг гарчгаас нь харахад улстөрчийн хөрөг ном гэхээр юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан