Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
“ТАЛ НУТГИЙН ХҮҮХДҮҮД” эх орондоо ирлээ
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн
тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг нь 2013 онд Германы
Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Хүүхдийн
соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтанд тэнцэн аялан тоглолт
хийх урилга хүлээн авсан юм.
Урилгын дагуу тус хамтлагийн хүүхдүүд ХБНГУ болон Австрийн 18 хотын хүүхэд багачуудын оролцсон урлагын фестивал, Байгал орчны баяр, Хүүхдийн театрын чуулган, Европын сайн дурын театруудын фестивал, Усан боомтын, Циркчдийн баяр наадамд оролцон уран бүтээлээ толилуулжээ.
Хүүхдийн төвд олон жил амьдран сурлага хүмүүжил, урлагын авъяасаараа бусдаасаа шалгарсан хамтлагын гишүүд 50 хоногийн турш Герман, Австри, Франц болон Швецарь зэрэг орнуудаар аялан, тэдний соёл иргэншил, түүх ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ үзэгчид, үе тэнгийнхэндээ Монголынхоо нүүдлийн соёл иргэншил болох хөдөөгийн малчдын ахуй амьдрал, уламжлалт зан заншлаас үүдэлтэй морин хуурын тоглолт, хөөмий, үндэсний болон орчин үеийн бүжгээс бүрдсэн бүрэн хэмжээний үрлагын хөтөлбөрөө толилуулсан байна.
Мөн дунд сургуулиудад уулзалт зохион байгуулан өөрсдийн одоогийн амьдрал болон ирээдүйн хүсэл зорилгынхоо талаар чөлөөтэй ярилцан танилцаж олон шинэ найзуудтай болжээ.

0 Сэтгэгдэл