Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Ким Чен Уны урилгаар Хойд Солонгост айлчилжээ
Москва хотноо амьдардаг 15 настай Марьяна Наумова хүйтэн дайны үед нэртэй болсон америкийн сурагч Саманта Смит охины жишээг дагахаар шийдэж, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд захидал бичиж үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн цуу яриа их сонсогддог улс оронд нь зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Захидал бичсэнээс хоёр долоо хоногийн дараа БНАСАУ-д айлчлан ирж бодит байдлыг өөрийн нүдээр харахыг хүссэн урилга ирсэн байна. Ингээд Марьяна аавын хамтаар Хойд Солонгосын виз даруулж, тэдний талаар ирэх очих зардлаа даалгаад Кимийн удирдаж байгаа улсыг зорьжээ. Марьяна пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, өсвөр насны охидын дэлхийн дээд амжилтын эзэн бөгөөд захидалдаа “Орост БНАСАУ-ын талаарх мэдээлэл хомс.
Олон хүн илэрхий худал эсвэл ор үндэсгүй зүйл өгүүлсэн интернэт нийтлэл, зурагтын сурвалжлагыг үзэж дүгнэлт хийж байна. Би Орост сургууль, хүүхдийн асрах газруудаар орж хүүхдүүдэд спортын талаар, эх орныхоо хамгаалагч байхын тулд спортоор хичээллэх ямар чухал болох тухай ярьж өгдөг. Би БНАСАУ-аар зочлон тамирчидтай, хүүхдүүдтэй уулзахыг маш их хүсч байна. Би тэдэнд өөрийнхөө тухай, Оросын тухай, спортын тухай ярьж өгч чадна. Би БНАСАУ-ын спортын хөгжил ямар зохион байгуулалттай байгааг харахыг хүсч байна” гэжээ. Ингээд хүсэл нь биелж Хойд Солонгост очиж байдлыг өөрийн нүдээр очиж үзээд ирсний дараа “Би энэ улсыг санаанд багтамгүй ядуу тухай олон уншсан. Гэтэл бид хөтөчийн заасан чигт бус харин өөрийн хүссэн чигт гудамжаар чөлөөтэй явж байгаад ундаа, бохь худалдан авч байгаа хүүхдүүдийг харсан. Талх авах мөнгөгүй хүмүүс ямар ч байсан ийм зүйл худалдан авахгүй нь ойлгомжтой” гэж ярьсан байна.

0 Сэтгэгдэл