Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украинд 4000 гаруй цэргийн албан хаагч амиа алдсан
Украины эрх баригчид Зүүн мужуудын салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш албан ёсны мэдээгээр 363 цэргийн албан хаагч амиа алдаж, 1,4 мянга нь шархадсан байна. Гэвч эрх баригчид ойлгомжгүй шалтгааны улмаас амиа алдсан болон шархадсан хүний тоог дарж мэдэгдэж байгаа гэдгийг Үндэсний гвардын гэрээт цэргийн албан хаагч Украины мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Ярилцлага өгсөн гэрээт цэргийн албан хаагч нь салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаанд анхнаас нь оролцож байгаа аж. Тэрээр “Хэрэв зурагтаар өнгөрсөн хоногт хоёр эсвэл гурван цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж байгаа бол бодит байдал дээр 12-13 түүнээс ч олон хүн байна гэж ойлгож болно. Донбасст явуулж байгаа тусгай ажиллагааны явцад хамгийн багадаа 4000 –н цэргийн албан хаагч амиа алдсан. Албан ёсны эх сурвалжууд яагаад 363 гэж худал мэдээ өгөөд байгааг мэдэхгүй юм. Амиа алдсан олон цэргийн албан хаагчийн нэрс нь тусгай ажиллагааны албан ёсны жагсаалтад ч ороогүй гэдгийг та мэдэх үү? Жишээлэхэд, Донбасст байлдаж байгаад толгойдоо сум зоолгуулсан байтал хувийн хэрэг дээр нь “Үхлийн шалтгаан нь зэвсэгтэй буруу харьцсан” гээд л биччихнэ. Семенёвка тосгоныг чөлөөлж байсан десантчид гэхэд л албан ёсоор өөр газар хээрийн сургууль хийж байсан” гэж хэлжээ.
Цаашлаад, маш олон үхлээс зайлсхийх боломжтой байсан ч тусгай ажиллагааг ямар ч дотоод зохион байгуулалтгүй явуулж байна гэж шүүмжлээд “Бүх зүйлийг тэгж байгаа л болно доо гэсэн зарчмаар явуулж байна. Шархадсан цэргийг эсэн мэнд хүргэж болох байлгүй дээ, болохгүй бол тэр л биз гэх мэт. Шархдагсдыг зөөх нисдэг тэргийг гэхэд л маягтыг буруу бөглөсөн гэдэг шалтгаанаар маш удаан хүлээх нь олон” гэсэн байна.
Украины эрх баригчид Зүүн мужуудын салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш албан ёсны мэдээгээр 363 цэргийн албан хаагч амиа алдаж, 1,4 мянга нь шархадсан байна. Гэвч эрх баригчид ойлгомжгүй шалтгааны улмаас амиа алдсан болон шархадсан хүний тоог дарж мэдэгдэж байгаа гэдгийг Үндэсний гвардын гэрээт цэргийн албан хаагч Украины мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Ярилцлага өгсөн гэрээт цэргийн албан хаагч нь салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаанд анхнаас нь оролцож байгаа аж. Тэрээр “Хэрэв зурагтаар өнгөрсөн хоногт хоёр эсвэл гурван цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж байгаа бол бодит байдал дээр 12-13 түүнээс ч олон хүн байна гэж ойлгож болно. Донбасст явуулж байгаа тусгай ажиллагааны явцад хамгийн багадаа 4000 –н цэргийн албан хаагч амиа алдсан. Албан ёсны эх сурвалжууд яагаад 363 гэж худал мэдээ өгөөд байгааг мэдэхгүй юм. Амиа алдсан олон цэргийн албан хаагчийн нэрс нь тусгай ажиллагааны албан ёсны жагсаалтад ч ороогүй гэдгийг та мэдэх үү? Жишээлэхэд, Донбасст байлдаж байгаад толгойдоо сум зоолгуулсан байтал хувийн хэрэг дээр нь “Үхлийн шалтгаан нь зэвсэгтэй буруу харьцсан” гээд л биччихнэ. Семенёвка тосгоныг чөлөөлж байсан десантчид гэхэд л албан ёсоор өөр газар хээрийн сургууль хийж байсан” гэж хэлжээ.Цаашлаад, маш олон үхлээс зайлсхийх боломжтой байсан ч тусгай ажиллагааг ямар ч дотоод зохион байгуулалтгүй явуулж байна гэж шүүмжлээд “Бүх зүйлийг тэгж байгаа л болно доо гэсэн зарчмаар явуулж байна. Шархадсан цэргийг эсэн мэнд хүргэж болох байлгүй дээ, болохгүй бол тэр л биз гэх мэт. Шархдагсдыг зөөх нисдэг тэргийг гэхэд л маягтыг буруу бөглөсөн гэдэг шалтгаанаар маш удаан хүлээх нь олон” гэсэн байна.
0 Сэтгэгдэл























