Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Дипломатчидыг үг хэлэх чадварт сургана
АНУ-ын Төрийн департамент америк улстөрчдийг хэвлэлийн бага хурал дээр үг хэлэх, конгрессын хуралдаан дээр мэдүүлэг зөв өгөх дадалтай болгох сургалт зохион байгуулахаар болж “AMTIS” компанитай 545 мянган ам.долларын гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Флорида мужид байрладаг “AMTIS” компани нь Төрийн департаментын албан тушаалтнуудад байр сууриа зөв илэрхийлэх, бодлоо ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэдэг болгох цуврал хичээл заах аж. Сүүлийн үед АНУ-ын Төрийн департаментыг Конгресст байр сууриа тодорхой илэрхийлж чаддаггүй гэж удаа дараалан шүүмжилж байгаатай холбоотойгоор ийм сургалт зохион байгуулж байгаа бололтой. Тухайлбал, Төрийн департаментын ажилтнууд буюу Америкийн дипломатчид алан хядлагатай тэмцэх хууль зүйн бодит үндэслэлийг Конгресст тайлбарлаж чадаагүй, 2012 онд Ливийн Бенгази хот дахь Консулын газар руу хийсэн дайралтын дараа авсан арга хэмжээтэй холбоотой ойлгомжтой тайлбар гаргаж чадаагүй гэх мэт шүүмжлэл олон. Төрийн департаментын ажилтнуудад манайхны ярьдгаар “вакумжуулсан сургалт” явуулж конгрессын гишүүдийн эвгүй асуултуудад хэрхэн хариулах ёстойг заах аж.
Төрийн департаментын байгуулсан энэ гэрээнд жирийн америкчууд шүүмжлэлтэй хандаж байгаа тухай “Washington Times” сонин мэдээлжээ. “Иргэд төрийн үр ашиггүй зардлын эсрэг” хөдөлгөөний төлөөлөгч Лесли Пэйж иймэрхүү үргүй зардал гаргахын оронд Америкийн албан тушаалтнууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд л хангалттай гээд “Тэд микрофоны өмнө суугаад Америкийн ард түмэнд юу хийж байгаагаа тайлбарлахдаа хэлэх ёстой үгээ уншиж, тавьсан асуултад шударгаар, чин сэтгэлээсээ хариулж байхад хангалттай. Конгресст мэдүүлэг өгнө гэдэг Чарли Роузын шоунд оролцохтой адилгүй. Бодитоор болсон зүйлийн талаар л бүгд сонсохыг хүсч байгаа болохоор тэр талаар бүгдийг ярихыг хичээцгээ” гэжээ.
АНУ-ын Төрийн департамент америк улстөрчдийг хэвлэлийн бага хурал дээр үг хэлэх, конгрессын хуралдаан дээр мэдүүлэг зөв өгөх дадалтай болгох сургалт зохион байгуулахаар болж “AMTIS” компанитай 545 мянган ам.долларын гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Флорида мужид байрладаг “AMTIS” компани нь Төрийн департаментын албан тушаалтнуудад байр сууриа зөв илэрхийлэх, бодлоо ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэдэг болгох цуврал хичээл заах аж. Сүүлийн үед АНУ-ын Төрийн департаментыг Конгресст байр сууриа тодорхой илэрхийлж чаддаггүй гэж удаа дараалан шүүмжилж байгаатай холбоотойгоор ийм сургалт зохион байгуулж байгаа бололтой. Тухайлбал, Төрийн департаментын ажилтнууд буюу Америкийн дипломатчид алан хядлагатай тэмцэх хууль зүйн бодит үндэслэлийг Конгресст тайлбарлаж чадаагүй, 2012 онд Ливийн Бенгази хот дахь Консулын газар руу хийсэн дайралтын дараа авсан арга хэмжээтэй холбоотой ойлгомжтой тайлбар гаргаж чадаагүй гэх мэт шүүмжлэл олон. Төрийн департаментын ажилтнуудад манайхны ярьдгаар “вакумжуулсан сургалт” явуулж конгрессын гишүүдийн эвгүй асуултуудад хэрхэн хариулах ёстойг заах аж.Төрийн департаментын байгуулсан энэ гэрээнд жирийн америкчууд шүүмжлэлтэй хандаж байгаа тухай “Washington Times” сонин мэдээлжээ. “Иргэд төрийн үр ашиггүй зардлын эсрэг” хөдөлгөөний төлөөлөгч Лесли Пэйж иймэрхүү үргүй зардал гаргахын оронд Америкийн албан тушаалтнууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд л хангалттай гээд “Тэд микрофоны өмнө суугаад Америкийн ард түмэнд юу хийж байгаагаа тайлбарлахдаа хэлэх ёстой үгээ уншиж, тавьсан асуултад шударгаар, чин сэтгэлээсээ хариулж байхад хангалттай. Конгресст мэдүүлэг өгнө гэдэг Чарли Роузын шоунд оролцохтой адилгүй. Бодитоор болсон зүйлийн талаар л бүгд сонсохыг хүсч байгаа болохоор тэр талаар бүгдийг ярихыг хичээцгээ” гэжээ.
0 Сэтгэгдэл
























