Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Сонины нийтлэлд дургүйцжээ
“Australian” сонин дээр Сирийн Засгийн газрын армийн албан хаагчийн тас цавчсан толгойг барьж байгаа хүүхдийн зургийг гаргасныг Австралийн Ерөнхий сайд Тонни Эббот эрс шүүмжилжээ. Хүний тасарсан толгой барьж зургаа авахуулсан хүүхэд алан хядах ажиллагаа явуулахаар зэхсэн хэргээр шүүгдэн шоронд хоригдож байсан хүний хүү байсан нь байдлыг улам ээдрээтэй болгожээ. Сидней, Мельбурн хотуудад алан хядах ажиллагаа явуулахар зэхсэн гэж дөрвөн жил шоронд хоригдох ял авсан Халед Шарруф гэгч нь Австралиас гарах хориотой байсан ч дүүгийнхээ пасспортоор Сири орж “ИЛЛУ” бүлэглэлийн эгнээнд Башар Асадын эсрэг байлдах болжээ. Тэрээр Фейсбүк хуудсандаа Сирийн цэргийн албан хаагчийн толгой барьсан хүүхдийн зургийг тавьж “Энэ бол миний хүү” гэсэн тайлбар хийснийг Австралийн сонинд зургийг нь гаргасан юм байна. Үүнээс гадна Шарруф нь Твиттер хуудсаараа Австралийн харьяат Мохаммед Эломар гэгчийг сири цэргийн тасалсан толгойг барьж буй зургийг гаргасан байна. Эдгээр зургийг байрлуулсны улмаас Шарруфыг Австралийн эрх баригчид Интерполооор эрэн сурвалжилж байгаа аж.

0 Сэтгэгдэл